Сэтгэгдэл 0

Австралийн Засгийн газар онлайнаар ташаа мэдээлэл тараасан олон нийтийн сүлжээний компаниудад торгуулийн арга хэмжээ авах хууль батлахаар хэлэлцсэн нь нэлээд шүүмжлэл дагууллаа. Шүүмжлэгчдийн дотроос хамгийн нэр хүндтэй бөгөөд хамгийн ихээр эгдүүцэн хүлээн авсан нь Тесла компанийн захирал, олон арван тэрбум долларын хөрөнгөтэй Элон Маск байв. Тэрбээр мөнгө торгуулиар хариуцлага тооцох энэ хуулийг буруу гэж үзжээ. Улмаар Элон Маск Х дахь хаягаараа дамжуулан байр сууриа илэрхийлэхдээ Австралийн Засгийн газрын бодлогыг “Фашист” гэж цоллон ганцхан үгээр хариу барьсан байна. Одоо хэлэлцэж буй хуулийн заалтаас үзэхэд зориудаар худал мэдээлэл тараасан, онц ноцтой хохирол учруулж мэдэхүйц ташаа мэдээллээр олон нийтийн дунд төөрөгдөл үүсгэсэн олон нийтийн сүлжээний компанийг тухайн жилийн орлогын таван хувьтай тэнцэх хэмжээний торгууль тавих гэнэ.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.