Сэтгэгдэл 0

Хэрэв НАТО-гоос Украинд алсын тусгалтай пуужин ашиглах зөвшөөрөл олгож, ОХУ-ын нутгийн гүнд цохилт өгөх бололцоог бүрдүүлж өгвөл шууд дайнд дуудсан өдөөн хатгалга гэж Москва үзнэ. Тиймээс ОХУ НАТО-той дайтна гэж тус улсын Ерөнхийлөгч Владимир Путин анхаарууллаа. Учир нь, АНУ болон барууны орнуудын дипломатууд уулзаж, АНУ-гаас Украинд нийлүүлсэн алсын тусгалтай пуужинд тавьсан хоргийг цуцлах талаар ярилцсантай холбоотой юм. Оросын арми Украинд нэвтэрснээс хойшх хоёр жилийн хугацаанд Киев дээрх пуужинг ашиглах зөвшөөрөл олгохыг шаардсаар өдийг хүрээд байгаа билээ.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.