Сэтгэгдэл 0

Алдарт Бон Жови хамтлагийн гоцлол дуучин, гитарчин гэдгээрээ алдартай рок од Жон Бон Жови өнгөрсөн лхагва гарагт баатар үйл бүтээжээ. АНУ-ын Теннесси мужийн Нешвилл хотын Сейгенталер явган хүний гүүрнээс үсэрч амиа хорлох гэж байсан эмэгтэйн амийг аварсан нь түүнийг ийнхүү баатар болгоод байна. Орон нутгийн цагдаагийн газрын мэдээлснээр хэрэг явдал гарах үеэр алдарт дуучин дээрх гүүрэн дээр шинэ уран бүтээлийн зураг авахуулж байсан нь таарчээ. Ид зураг авалттай байсан Жон Бон Жови амиа хорлохоор гүүрний ирмэг рүү гарсан эмэгтэйг анзаарч хараад яаран гүйж очин тийм үйлдэл хийхгүй байхыг ятган сэнхрүүлж чадсан байна.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.