Сэтгэгдэл 0

Вьетнамын хойд нутгийг дайрсан Яги хар салхинд өртөж, амиа алдсан хүний тоо 179 болсон талаар тус улсын онцгой байдлын албаныхан мэдээллээ. Хар салхи, үер, хөрсний гулгаа зэрэг байгалийн онц аюултай үзэгдэл ар, араасаа дараалласан нь ийнхүү олон хүн амиа алдах гол шалтгаан болсон гэж тэд тайлбарлав. “Улаан” гол үерлэж, усны түвшин сүүлийн 20 жилд байгаагүй хэмжээгээр нэмэгдэж, Ханой хотын нам доор газарт оршин суудаг олон мянган иргэнийг нэн яаралтай нүүлгэн шилжүүлжээ. Аврах багийнхны хэмжсэнээр өнөөдрийн байдлаар үерийн усны түвшин Вьетнамын нийслэл хотын зарим хэсэгт нэг метр давсан байна. Иймд аюулгүй байдал хангаж, хүний амины хохирлыг бууруулахын тулд үерт автсан дүүрэг, хорооллуудад цахилгаан хязгаарлах арга хэмжээ авчээ.
Яги хар салхи нь Вьетнам улсыг дайрахаас өмнө Хятад, Филиппин улсыг дайран 24 хүн амиа алдсан юм. Дэлхийн дулаарлын нөлөөгөөр хар салхи улам хүчтэй дэгдэж, асар их хор хөнөөлтэй болж буйг эрдэмтэд анхааруулжээ.

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.