Сэтгэгдэл 0

Цаг уурын нөхцөл байдал эсвэл өдөр, шөнийн алинаас үл хамааран нарны эрчим хүчийг 24/7 хуримтлуулна гэдэг шинжлэх ухааны уран зөгнөл биш болжээ. КлинТекника/CleanTechnica/-гийнхан энэхүү боломжгүй төсөөллийг ирэх оноос эхлэн хэрэгжүүлэх гэж байгаа юм. АНУ-ын Флорида мужид төвтэй Стар Катчер Индастрис гэх стартап компани шинэ санаачилга дэвшүүлэн Стар Катчер Нетворк төслөөрөө салбартаа тэргүүлэгч аж. Энэхүү систем нь сансарт нарны эрчим хүч хуримтлуулаад дэлхийн нам орбит дахь хиймэл дагуулуудыг цэнэглэхээр төлөвлөсөн нь өсөн нэмэгдэж буй сансрын дэд бүтцийн хөгжлийг улам хурдасгах эрмэлзлэлтэй ажилдаа оров. Тэдний эрдэмтдийн тооцоолсноор ирэх жилүүдэд дэлхийн орбитод гарах 40,000 хиймэл дагуулыг 840 мегаватт эрчим хүчээр хангана. Ингэснээр нарнаас хуримтлуулсан эрчим хүчийг дэлхий рүү дамжуулж, айл өрх, албан байгууллагуудыг найдвартай цахилгааны сүлжээгээр тасралтгүй хангах гэнэ. Стар Катчерийн энэхүү зорилго нь хөрөнгө оруулагчдын сонирхлыг ихээр татаж, өнөөгийн байдлаар 12.25 сая ам.доллар босгоод байна. Энэхүү санхүүжилтийн ачаар Стар Катчерийн технологийг 2025 оны сүүлээр орбитод туршиж эхлэх гэж байгаа юм байна. Хэрэв энэ төсөл амжилттай хэрэгжвэл дэлхий нийтийн цахилгааны төлбөр хямдрах, эрчим хүчний доголдол үүсэх нөхцөл буурах, хатуу түлшний хамаарлыг багасгах давуу талтай. Үр дүнд дэлхийн агаарын бохирдол буурч хүн бүр илүү цэнгэг агаараар амьсгалж, дэлхий сэрүүсэж, цаг уурын дулаарал зогсоно гэж эрдэмтэд сайшааж байна. Сансарт нарны эрчим хүчийг хуримтлуулж, дэлхий рүү дамжуулах технологийг зөвхөн Стар Катчер бус Их Британи тэргүүтэй Европын хэд хэдэн орон хэрэгжүүлэхээр ажиллаж буй.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.