Сэтгэгдэл 0

Дэлхийг хамгаалахаар ирсэн харийн роботуудын талаар өгүүлдэг адал явдал, тулаант "Трансформерс" зэрэг киногоороо алдартай Холливуудын жүжигчин Шиа Лабиуф Шотландын Эдинбург хотын ОХ184 баарны гадаа бусдыг зодоонд өдөж, танхайрчээ. Өдгөө 38 настай жүжигчин хоёр залууг зодолдъё гэж өдөн хараалын үгс хэлж хашхирахыг харсан хүмүүс мэл гайхаж, танхай бичлэгийг нь хийж, онлайнаар тараасан байна. ДейлиМейлийн мэдээлснээр энэ хэрэг өнгөрсөн амралтын өдрүүдэд гарсан аж.
Шиа Лабиуф нь удахгүй дэлгэцэнд гарахаар төлөвлөсөн Франкенштейний тухай кинонд тоглохоор эхнэр Миа Готын хамт Эдинбург, Гласгоу орчимд буудаллажээ. Зодооны хэргийн шалтгаан тодорхойгүй ч бааранд наргиж явсан жүжигчин залуу согтуурхаж, бусадтай муудалцсан байж магадгүй гэнэ. Одоогоор жүжигчин Ш.Лабиуф хэрэг явдалын талаар ямар нэгэн тайлбар хийгээгүй байна.

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.