Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Дэлхий дахин

Энэтхэгт “хүүхэд иддэг” галзуурсан чононууд түйвээж байна

2024/09/05
Өнгөрсөн наймдугаар сарын 17-ны өдөр Энэтхэгийн Уттар Драдеш мужид бага насны хүүхэд чонын дайралтад өртсөн харамсалтай хэрэг гарчээ. Тухайн үед тосгон даяар цахилгаан тасарсан бөгөөд гэрийнхээ гадаа унтаж байсан дөрвөн настай охиныг чоно зуугаад зугтсан байна. Харамсалтай нь, маргааш өглөө нь охины цогцсыг гэрээсээ 500 метрийн зайд олжээ. Мөн түүнээс нэг сарын өмнө хөрш тосгоны найман настай хүүг унтаж байхад нь чоно дайрах үеэр ээж нь амжиж аварсан байна. Энэ мэтчилэнгээр энэ оны дөрөвдүгээр сарын дунд үеэс хойш 30 гаруй тосгонд есөн хүүхэд, нэг том хүн чонын олз болж, амиа алдаж, 34 хүн шархдаад байгаа аж. Хохирогчдын хамгийн бага нь нэг ойтой бол ахмад нь 45 настай эмэгтэй.

Чоно ийнхүү хүн оршин суудаг газарт олноор үзэгдэж, олон тооны хүн хохирсны улмаас Энэтхэг, Непалын хил дагуу орших тосгодын эрчүүд шөнийн цагаар эргүүлд гарч, бага насны хүүхэд болон эмэгтэйчүүдийг гэрээс нь гаргахаа больжээ. Үр дүнд нь гурван чоно барьж, амьтны хүрээлэнд тушаасан байна. Мэргэжилтнүүд баригдсан чононд үзлэг хийхэд бүгд галзуу өвчин тусчээ. Үүнээс үүдэн сүүлийн жилүүдэд чоно хүн рүү дайрах нь олширсны шалтгааныг вирусаар халдварладаг галзуу өвчин болохыг тогтоолоо гэж Уттар Прадеш мужийн захиргаанаас CNN-нд мэдээлсэн байна.

Норвегийн Байгаль судлалын хүрээлэнгийн мэдээлснээр 2002-2020 оны хооронд Энэтхэг тэргүүтэй 21 улсад галзуу чоно хүн рүү дайрсан тохиолдол 489 удаа гарснаас 26 нь амины хохиролтой байв. Энэ нь 1990-ээд онтой харьцуулахад маш өндөр тоо. Дээр нь сүүлийн үед Энэтхэгт энэ үзэгдэл олширсон нь анхаарууштай хэрэг гэдгийг анхааруулсан байна.

Холбоотой мэдээ

Сугалаанд оролцож, 15 сая төгрөгөө бусдад залилуулсан гэх гомдлыг шалгаж байна
Монгол болон Казахстан Улсын иргэд хоёр улсад ажилласан хугацаагаа нэгтгэн тооцуулж өндөр настны тэтгэвэр тогтоолгох боломжтой боллоо
ЗГ: "Ширээт" дэд станцын өргөтгөл барих санхүүжилтийг 2026 оны төсөвт тусгана

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Сугалаанд оролцож, 15 сая төгрөгөө бусдад залилуулсан гэх гомдлыг шалгаж байна
Монгол болон Казахстан Улсын иргэд хоёр улсад ажилласан хугацаагаа нэгтгэн тооцуулж өндөр настны тэтгэвэр тогтоолгох боломжтой боллоо
ЗГ: "Ширээт" дэд станцын өргөтгөл барих санхүүжилтийг 2026 оны төсөвт тусгана
ЗГ: Газар тариалангийн үйлдвэрлэлд учирч болзошгүй эрсдэлийг бууруулахад чиглэсэн цогц арга хэмжээ хэрэгжүүлнэ
ЗГ: Нүүрс худалдах, худалдан авах 581 гэрээг ил болгож, компанийн сайтад байршуулж байна
ТБХ:Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төслийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв
ЗГ: “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн сүүлийн гурван жилийн үйл ажиллагаанд аудит хийнэ
Амьд явах, эрүүл мэндээ хамгаалуулах хүний эрх хангагдаж буй эсэх тухай Улсын Их Хурлын гишүүний асуулгын хариуг хэлэлцлээ
Тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах тухай хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
Төсвийн зарлагын хяналтын дэд хороо Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ
АТГ: Иргэн, хуулийн этгээдээс 83 өргөдөл, гомдол хүлээн авав
“Алтан цом”-ын хоёрдугаар тойргийн барилдаан энэ сарын 08, 09-ны өдрүүдэд болно
Улсын хэмжээнд АИ-92 автобензин 51 вагон байна
А.Амартүвшин: Чип төслийн хүрээнд 5000 айлын гэр, байшинг дулаалж байна
“Өргөө” зочид буудлыг нийслэлийн өмчид эргүүлэн авах асуудлаар мэдэгдэл хүргүүллээ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2025 он