Сэтгэгдэл 0

Венесуэль улсын Ерөнхийлөгч Николас Мадурод хамаарах нисэх онгоцыг хурааж, тэр даруй АНУ-д аваачаж, журамласан талаар тус улсын Хууль зүйн яам мэдээллээ. Онгоц хураах болсон шалтгаан нь АНУ-ын зүгээс Венесуэль улсад тавьсан эдийн засгийн хориг арга хэмжээг зөрчиж, худалдаж авсан Дассольт Фалкон 900ЕХ загварын дунд оврын нисэх онгоцыг Бүгд Найрамдах Доминикан улсад түр газардаад байхад нь хурааж, АНУ-ын Флорида мужид аваачжээ. Ерөнхий прокурор Меррик Гарландын тайлбарлаж буйгаар уг онгоцыг хуурамч компани ашиглан АНУ-аас хууль бусаар худалдан авч Н.Мадуро болон түүний хамсаатнууд ашиглаж байсан аж. Дассольт Фалкон 900ЕХ гэх гол төлөв баячуудын хувьдаа ашигладаг онгоц 2022 оны сүүл, 2023 оны эхээр 13 сая ам.долларын үнэтэй байсан гэнэ. Н.Мадуро хууль бусаар худалдаж авсан онгоцоо хувийн болон албаны зориулалттай ашиглаж байв. Тэрбээр 2023 оноос хойш БНХАУ, Куба, Бразил улсад айлчлахдаа уг нисэх онгоцыг хөлөглөжээ.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.