Сэтгэгдэл 0

Онлайн хайх системээрээ алдартай Гүүгл компани өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт орчуулгын платформдоо шинэчлэлт хийжээ. Ингэхдээ тэд 110 хэл шинээр нэмсэн гэж мэдэгдлээ. Хамгийн онцлох хэлүүдэд ОХУ-ын бүрэлдэхүүнд багтдаг 12 үндэстний цөөнхийн хэлийг нэмсэн аж. Жишээ нь, абхаз, авар, башкир, буриад, чечень, крымийн татар, коми, оссет, тува, удмурт, якут зэрэг хэл орчуулгын платформд орсон нь анхаарал татаж байна. Гүүгл компанийн орчуулгын платформ хариуцсан хэлтсийнхэн анх удаа хиймэл оюун ухаан ашиглаж, томоохон өргөтгөл хийсэн гэдгээ онцолжээ. Тус компани зорилго бол технологийн хөгжлийг даган хэл шинжлэлийн мэргэжилтнүүд, уугуул хэлээр ярилцагчидтай ажиллах урт хугацааны төлөвлөгөө боловсруулсан тул ирээдүйд үүнээс олон хэлийг нэмж оруулахаар ажиллаж байгаа юм.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.