Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Дэлхий дахин

AP агентлаг: Авторитари аваргуудын сүүдэрт ардчилсан сонгууль явуулж буй Монгол Улс

2024/06/28
Дэлхийн томоохон мэдээллийн агентлагийн нэг Ассошэйтэд Пресс Монгол Улсад болж буй УИХ-ын сонгууль болон дотоодын нөхцөл байдлыг ийнхүү дүгнэжээ.

Хахир хүйтэн өвөл, тусгаар тогтнолын цог жавхаагаараа олон улсад танигдсан, далайд гарцгүй, хүн ам сийрэг суурьшсан, Ази тивийн Монгол Улсад парлментийн сонгууль өнөөдөр/2024,06,28/ болж байна. БНХАУ, ОХУ гэх хоёр аварга авторитари тогтолцоотой улсын сүүдэрт орших ердөө 3.4 сая хүнтэй ардчилсан энэ улс АНУ тэргүүтэй олон оронд ардчилал хавчигдаж, хямрал сүйрэл газар авсан цаг үед ардчиллын ач холбогдлын үлгэр жишээг яруу тод харуулж байна. Эрт нэгэн цагт Монголын тал нутагт тархан суусан нүүдэлчин овог аймгууд Хятадыг эзлэн түрэмгийлж, Европын зах хүртэл өргөн уудам нутагт ноёрхож, үй түмэн ардыг айлган чичрүүлж явсан түүхтэй.

Гэтэл өнөөдөр энэ улс туйлшралд хэт автжээ. Асар их байгалийн баялагийг нь Хятад болон барууны орнууд эзэмшихийг эрмэлзэх ч гол төлөв элит давхарга нь хөрөнгөжиж, Монголын хүн амын гуравны нэг орчим нь амьжиргааны түвшнээс доод түвшинд амьдардаг гэх Азийн хөгжийн банкнаас 2022 онд гарсан судагааны тайланд өгүүлсэн байна. Ашигт малтмалын орлогоор дэлхий нийтээр нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулахын төлөө тэмцэж байгаа ч бохир ихээр ялгаруулагч нүүрсний уурхайнууд ажиллаж, дэлхийд хамгийн их агаарын бохирдолтой орны тоонд ч оржээ. Нүүдлийн мал аж ахуй хөдөө нутгийн амьдралд салшгүй боловч эрс тэр уур амьсгалын хүндрэлийн улмаас сая, сая малаа алдсан. Зуд хэмээх үг монгол хэний үг нь гамшиг гэсэн утгатай. Хэдийгээр арван жил орчимд нэг удаа тохиодог эрс тэс уур амьсгалын үзэгдэл боловч дэлхий дулаарахын хэрээр зуд улам л хатуу ширүүн болсоор байгаа юм. Өвөлдөө зуд тохиож, зундаа хуурай ганд хатаж, малын тоо толгой хоргодох нь нэмэгдсээр л байх аж.

Мал аж ахуй бол Монголын эдийн засаг, соёлд гүн нөлөөтэй. Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний 80%, ДНБ-ын 11%-ийг бүрдүүлэгч. Гэвч зуд энэ үзүүлэлтэд хүнд цохилт өгнө. Өнгөрсөн арван жилд зургаа дахь, бас хамгийн хүнд тохиосон энэ жилийн зуднаар 7.1 сая толгой мал хоргоджээ. Хэдэн мянган айл нийт мал сүргийнхээ 70%-ийг алджээ.

Монгол Улсын ДНБ-ын дөрөвний нэг, экспортын 90-%-ийг уул уурхай бүрдүүлнэ. Говьд ажилладаг Оюу Толгой бол алт, зэсний нөөцөөрөө дэлхийд хамгийн томд ордог. Уг уурхайгаар түшиглэн нүүрстөрөгчийн бохирдлын эсрэг тэмцэх болон аварга хөршүүдийнхээ эсрэг нүүдэл хийх хөшүүрэг болно гэж зарим тал итгэдэг аж. Гэвч тус улсад ашигт малтмалын хөрөнгийн орлого, зарлагыг тэнцүү хуваахад хүндрэл тулгарсан гэж болно. Хүн амны гуравны нэгийг бүрдүүлдэг малчид бэлчээрийн талбай хумигдаж буйд хамгийн ихээх санаа зовнисоор. Уул уурхайн салбар дахь хээл халууийг эсэргүүцсэн олныг хамарсан томоохон жагсаал 2022 онд болжээ. Коммунист захиргаадалтад 60 жил дарлагдсан Монголд 1990 онд олныг хамарсан жагсаал өрнөж, ардчилсан шилжилт хийж байлаа. Ардчилалд шилжсэнээр хөгжил дэвшил ирж, улсын хэмжээний томоохон хүндрэлүүдийг шийдвэрлэнэ гэж бодсон ч бодит байдал дээр горьдлогод хүрсэнгүй. Сонгогчид энэ долоо хоногт шинэ парламентаа сонгож буй ч хээл хахууль, уул уурхайн гажуудал, энгийн иргэдийг орхигдуулсан бизнесийн ашиг сонирхол арилна гэж найдахгүй байгаа аж.

Энэ удаагийн сонгуулиар илүү олон бүрэлдэхүүнтэй парламентийг бүрдүүлнэ. Өмнө нь 76 гишүүнтэй байсан УИХ энэ удаад 126 гишүүнтэй болж өргөжнө. Эрх баригч Монгол Ардын Нам ялах магадлал өндөр ч олонхын байр сууриа алдах хандлагатай байна. Уг нам нь коммунизмийн үед улс орноо дангаар захирч байсан ч одоо зүүн тийш хазайсан төвийн нам болон хувиржээ.

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот агаарын бохирдлоороо дэлхийд тэргүүлэгчдийн нэг. РМ2.5 тоосонцорын хэмжээ ДЭМБ-ын зөвшөөрөх хэмжээнээс ес дахин нэмэгджээ. Ялангуяа, хүүхдүүд өндөр эрсдэл дунд амьдарч байна. Зуд гэх мэт цаг уурын цочролын нөлөөгөөр хотод суурьших иргэдийн тоо улам бүр нэмэгдсээр байгаа юм. Гэр хэмээх уламжлалт майханд амьдардаг бөгөөд хүйтэн өвлийн туршид мод, нүүрс түлж дулаацдаг. Дээр нь нүүрсээр ажилладаг цахилгаан станцууд, дизель түлшээр явдаг тээврийн хэрэгсэл утааг улам өтгөрүүлнэ.

Тэртээ XIII зуунд Монголыг овог, аймгуудыг нэгтгэж, дорноос өрнийг хүрсэн уудам нутгийг эзэлж асан Чингис хаан тус улсын үндэсний баатар. Түүний үр сад Хятадыг бүрэн эзэлж, Юань гүрнийг байгуулж явсан их түүхтэй. Харин ХХ зуунд монголчууд Зөвлөл улсын дэмжлэгтэйгээр Манжаас тусгаар тогтнож чадсан. Зөвлөлтийн туслалцаатайгаар ардын эрүүл мэнд, боловсролыг сайжруулсан ч дагуул улс болж, Оросын коммунистуудын нөлөөгөөр уламжлалт соёл, зан заншил нь доройтож байв. Монгол Улс өөртөө засах эрхээс салж, ардчилсан улс болсноор Чингис хаанд суурилан үндэсний өв соёлоо дахин сэргээж байлаа.

Холбоотой мэдээ

Японы Цог Жавхлант Эзэн хаан Монгол Улсад төрийн айлчлал хийхтэй холбогдуулан хэвлэлийн хурал хийжээ
Лаг хатаах, шатаах, боловсруулах үйлдвэрийг СХД-т байгуулна
Сэлэнгэ аймгийн Мандал суманд гарсан түймрийг цурамд оруулж, Ерөө суманд гарсан түймрийг унтраахаар ажиллаж байна

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Сэлэнгэ аймгийн Мандал суманд гарсан түймрийг цурамд оруулж, Ерөө суманд гарсан түймрийг унтраахаар ажиллаж байна
Японы Цог Жавхлант Эзэн хаан Монгол Улсад төрийн айлчлал хийхтэй холбогдуулан хэвлэлийн хурал хийжээ
Лаг хатаах, шатаах, боловсруулах үйлдвэрийг СХД-т байгуулна
Эх орондоо эрүүгийн гэмт хэрэг үйлдсэн БНХАУ-ын иргэнийг хуяглан хүргэв
Наадмын нээлтийн тоглолтыг 7 дугаар сарын 11-ний 21:00 цагт дахин тоглоно
Энэ оны эхний таван сарын байдлаар гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэргийн улмаас 16 хүн нас баржээ
НҮБ-ын гишүүн бүх 192 улстай дипломат харилцаа тогтоох бодлогыг хэрэгжүүлэх УИХ-ын тогтоолын төслүүдийг хэлэлцлээ
Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ
Ус, цаг уурын гаралтай аюулт үзэгдлийн 41.3 хувийг аадар бороо, үер эзэлж байна
ЦЕГ: Бусдыг хутгалж гэмтээсэн этгээдүүдийг олж тогтоон шалгаж байна
“Монгол дархан: Өв, урлахуй” үзэсгэлэнгийн шилдгүүд тодорлоо
Сэлбэ хотын орон сууцжуулах төслийн шинэчилсэн таван багц тендерийг зарлалаа
Толгойтын хөл бөмбөгийн талбай бүхий спорт цогцолборын барилга угсралтын ажил 75 хувьтай үргэлжилж байна
УИХ: Үндэсний их баяр наадмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн баталлаа
Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2025 он