Сэтгэгдэл 0

Харсан хүн амьсгаа дараy биширмээр гайхамшигт үзэгдэл өчигдөр Өмнөд Суданд болжээ. Эрдэмтдийн нэрлэдгээр Нилийн их нүүдэл жил бүр тохиодог бөгөөд манай гарагийн хамгийн том хөх амьтдын нүүдэл юм байна. Энэ жил ойролцоогоор зургаан сая гаруй гөрөөсний төрлийн хөхтөн амьтад Ниль мөрнийг чиглэн нүүдэллэжээ. Тодруулбал, цагаан чихт зээр, монгалла газел, африк зээр, бохор ямааны сүрэг нэг дор цугларсан байна. Африкийн цэцэрлэгт хүрээлэнгийн агентлагаас Өмнөд Суданы Засгийн газартай хамтран Бома Бадингило Жонглей дархан цаазат газарт явуулсан энэ судалгаа нь сая, сая гөрөөсний нүүдлийг анх удаа агаараас ажигласнаараа онцлогтой. Судалгааны үр дүнд амьтдын төрөл зүйлээр баялаг Өмнөд Суданд хүрээлэн буй орчин болон хүн хоорондын шүтэлцээг хэрхэн сайжруулахад тус болох мэдээллээр хангана гэж байгаль хамгаалагчид үзэж байна. Сонирхуулахад зургаан сая гаруй гөрөөсний нүүдэл нийт 122,774км хавтгай шоо дөрвөлжин талбайг хамарчээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.