Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Дэлхий дахин

Удаа дараа банк дээрэмдсэн 88 настай өвгөнд ял оноожээ

2024/06/25
АНУ-ын Монтана мужид нэгэн гайхалтай хэрэг гарчээ. Учир юунд гэвэл өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт банк дээрэмдсэн хоёр удаагийн үйлдэлтэй 88 настай өвгөнд эрх чөлөөг нь хасах шийтгэл оноосон байв. Эх сурвалжуудын дамжуулснаар 90 нас дөхсөн өвгөн дөрөв хоногийн дотор хоёр банк дээрэмдсэн аж. Монтана мужийн Биллингс хотын иргэн Стивен Уайтклауд 2023 оны наймдугаар сард банк дээрэмдсэн хэрэгт оролцсон гэх үндэслэлээр өнгөрсөн хоёрдугаар сард баривчлагджээ. Ингээд хэргийг мөрдөн байцааж, С.Уайтклаудын гэм буруутайг нотлох хүртэл дөрвөн сар орчмын хугацаа зарцуулсан байна. Тойргийн шүүхээс түүний оролцсон хоёр удаагийн дээрмийн хэрэгт гурван жилийн ял оноосон боловч яллагдагч нэг удаагийн дээрэмд оролцсон гэж мэлзсээр хорих ялыг хоёр жил болгосон багасгасан байна. Мөн дээр нь 3,092 долларын торгууль оноожээ. Банк дээрэмдэх хэрэгт С.Уайтклауд тээврийн хэрэгсэл жолоодож оролцсон бөгөөд дээрэмчид нийт 15,000 долларын хохирол учруулсан гэж прокурорууд мэдээлсэн байна. Стивен Уайтклауд нь 72 настайдаа буюу 2008 онд банк дээрэмдэх гэмт хэрэг үйлдэж, арван жил хорих ял сонсож байсан аж. Гэхдээ түүнийг уушигны хорт хавдрын тавдугаар шатанд орсон, гепатит С-гээр халдаврласан, өндөр даралттай, хэрэх өвчтэй, нуруу муруйх өвчин нь хүндэрсэн зэрэг эрүүл мэндийн шалтгаанаар 2017 онд сулласан боловч эрх чөлөөтэй болмогцоо дахин гурван гэмт хэрэгт холбогджээ.

Холбоотой мэдээ

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл хэлэлцэхийг дэмжив
Владимир Путин Украинтай хийж буй дайнаа өргөжүүлэхээр төлөвлөж байна
Гачуурт, Хуандайн амны хэрэглэгчдийн цахилгаан хангамжийг сайжруулна

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл хэлэлцэхийг дэмжив
Владимир Путин Украинтай хийж буй дайнаа өргөжүүлэхээр төлөвлөж байна
Гачуурт, Хуандайн амны хэрэглэгчдийн цахилгаан хангамжийг сайжруулна
УИХ-ын дарга С.Бямбацогт Монголбанкны удирдлагуудтай “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл”-ийн асуудлаар санал солилцлоо
Хувь хүний нууцад халдах болон задруулах нь гэмт хэрэгт тооцогдоно
Ирэх долоо хоногоос тариалангийн бүс нутгуудад нойтон цас орно
“АЙЧИ-НАГОЯА-2026”: Дугуйн эмэгтэй тамирчид бариандаа орлоо
Х:17 автобус Цонжин болдог орчимд зогсох боломжтой боллоо
“Шунхлай” ХХК-ийн 100 тэрбум төгрөгийн бондын анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
"Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хууль зөрчих" зөрчил буурчээ
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
"WorldSkills Shanghai 2026" ерөнхий ассамблэй эхэллээ
Иргэний нисэхийн 50 мэргэжилтнийг БНХАУ-д сургах, хамтран ажиллах санамж бичиг байгуулав
Зуслангийн чиглэлд ЗҮ:4 “Гүнт-Жигжид-Шадивлан-7 Буудал” чиглэл иргэдэд үйлчилнэ
БНСУ-д нас барсан таван гадаад оюутан тутмын нэг нь амиа хорлосон байна

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он