Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Дэлхий дахин

Герман улсад кибер дээрэлхүүчүүдтэй тэмцэх тусдаа хуультай болох шаардлага тулгарсан гэв

2024/06/19
Германы холбооны улсын дотоод хэргийн яамд кибер дээрэлхэлтэй тэмцэхийн тулд буруутай этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг болгох хуулийг тус, тусдаа өргөн мэдүүлэх эсэх дээр судалгаа хийж буй талаар мэдээлжээ. Берлин хотын ойролцоох Потсдам хотод өнгөрсөн долоо хоногийн лхагваас баасан гарагт болсон дотоод хэргийн яамны сайд нарын уулзалтын үеэр уг хуулийн төслийг танилцуулсан байна. Кибер ертөнцөд дээрэлхэх үзэгдэл түгээмэл болсон ч албаныхан төдийлөн ойшоож үзэхгүй байгаа нь бодит амьдрал дээрх хохирогчдод ноцтой аюул авч ирж байна гэж Бранденбургийн Дотоод хэргийн сайд Михаел Штубген анхааруулав. Дотоод хэргийн сайд нар дээрх саналыг дэвшүүлснээр эхлээд хууль зүйн сайд нар хэлэлцэх журамтай юм байна. М.Штубген хэдэн сарын өмнөөс кибер ертөнц дэх дээрэлхэх үзэгдлийн гол хохирогчид нь хүүхэд, эмэгтэйчүүд бөгөөд төрийн албан хаагчид, сонгуулиар сонгогдсон төлөөлөгчдөд чиглэсэн төрөл бүрийн заналхийлэл аюултай хэмжээнд хүрсэн гэж ярьсаар ирсэн юм. Харин Германы Дер Шпигель сонинд Холбооны Хууль зүйн яамнаас одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа эрүүгийн хууль кибер танхайчуудыг хангалттай шийтгэчих хэмжээний зохицуулалттай гэж мэдэгдсэнийг уламжилжээ. Гэхдээ дээрх кибер дээрэлхлийн эсрэг хуулийг тусад нь баталснаар Европын холбооны өгсөн чиглэлийн дагуу эмэгтэйчүүд болон гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэхэд дэмжлэг болно гэж албаныхан онцолж байгаа юм.

Холбоотой мэдээ

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл хэлэлцэхийг дэмжив
Владимир Путин Украинтай хийж буй дайнаа өргөжүүлэхээр төлөвлөж байна
Гачуурт, Хуандайн амны хэрэглэгчдийн цахилгаан хангамжийг сайжруулна

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл хэлэлцэхийг дэмжив
Владимир Путин Украинтай хийж буй дайнаа өргөжүүлэхээр төлөвлөж байна
Гачуурт, Хуандайн амны хэрэглэгчдийн цахилгаан хангамжийг сайжруулна
УИХ-ын дарга С.Бямбацогт Монголбанкны удирдлагуудтай “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл”-ийн асуудлаар санал солилцлоо
Хувь хүний нууцад халдах болон задруулах нь гэмт хэрэгт тооцогдоно
Ирэх долоо хоногоос тариалангийн бүс нутгуудад нойтон цас орно
“АЙЧИ-НАГОЯА-2026”: Дугуйн эмэгтэй тамирчид бариандаа орлоо
Х:17 автобус Цонжин болдог орчимд зогсох боломжтой боллоо
“Шунхлай” ХХК-ийн 100 тэрбум төгрөгийн бондын анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
"Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хууль зөрчих" зөрчил буурчээ
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
"WorldSkills Shanghai 2026" ерөнхий ассамблэй эхэллээ
Иргэний нисэхийн 50 мэргэжилтнийг БНХАУ-д сургах, хамтран ажиллах санамж бичиг байгуулав
Зуслангийн чиглэлд ЗҮ:4 “Гүнт-Жигжид-Шадивлан-7 Буудал” чиглэл иргэдэд үйлчилнэ
БНСУ-д нас барсан таван гадаад оюутан тутмын нэг нь амиа хорлосон байна

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он