Сэтгэгдэл 0

БНХАУ-ын хэмжээнд шинэ орон сууцны үнэ өнгөрсөн тавдугаар сард сүүлийн 9.5 жилд байгаагүй хамгийн дээд хурдаар унасан талаар өнөөдөр гаргасан албаны тайланд онцолжээ. Тус улсын Засгийн газраас орон сууцны илүүдэл, өрөнд баригдсан барилгын компаниудын бэрхшээлийг шийдвэрлэх бодлого хэрэгжүүлж байгаа ч орон сууцны доод үнийг тогтоох бараг боломжгүй болсон гэж Ройтерс мэдээлэв. Орон сууцны үнэ өнгөрсөн тавдугаар сард өмнөх сарынхтай харьцуулахад 0.7 хувиар унажээ. Ийнхүү сар дарааллан үнэ унах үзэгдэл 2014 оны аравдугаар сараас хойш 11 дэхиэ давтагдлаа гэж БНХАУ-ын Үндэсний статистикийн товчооноос мэдээллээ. Олон жилийн дунджаас харахад жилийн өмнө орон сууцны үнэ 3.9 хувиар унасан гэсэн үг юм. Нэгэн цагт тус улсын эдийн засгийн өсөлтийн багана байсан үл хөдлөх хөрөнгө хөгжүүлэх салбарынхан 2021 оны дундаас хойш хэд хэдэн удаа хямралд өртөөд байгаа юм.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.