Сэтгэгдэл 0

Эрэлтээсээ хэт давсан үйлдвэрлэл, сэргээгдэх эрчим хүч, цахилгаан төхөөрөмжийн хэрэглээ нэмэгдсэнтэй холбоотойгоор энэ арваны төгсгөл гэхэд дэлхий даяар газрын тосны илүүдэлд орно гэж Олон улсын эрчим хүчний агентлагийн шинэ тайланд дурджээ. Улмаар дэлхийн нийт нефтийн хангамжийн багтаамж хоногт 114 сая баррель хүртэл өсөх тооцоог тус агентлагаас гаргасан байна. Өөрөөр хэлбэл зургаан жилийн дараах байдлаар хоногт найман сая баррель нефть илүү гарна гэсэн үг юм. Үр дүнд АНУ-аас өгсүүлээд Саудийн Араб, Кувейт зэрэг ОПЕК-ийн орнуудад илүү гарсан нефтийг агуулах, хадгалахад хүндрэлтэй болно. Тиймээс дэлхийд тэргүүлэгч нефть олборлогч компаниуд үйл ажиллагааны стратегиэ шинэчлэх шаардлагатай тулгарсныг Олон улсын эрчим хүчний агентлагаас урьдчилан санууллаа.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.