Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Улс төр ,Гадаад бодлого

​Гаднын хэвлэлийн анхаарал татсан Умард Солонгосын дипломат айлчлал

2024/03/13
Умард Солонгосын Гадаад хэргийн дэд сайдын айлчлал барууны хэвлэлүүдийн анхаарлыг татав. Энэ айлчлал эхлэхээс хоёр хоногийн өмнөөс Япон болон Өмнөд Солонгосын хэвлэлүүд, мөн Ройтерс болон барууны хэд, хэдэн агентлагууд уг айлчлалыг онцолж тодотгосон юм. Геополитикийн асар ээдрээтэй харилцаатайн дээр, Солонгосын хойгийн нөхцөл байдал хурцдаж байгаа энэ цаг үед гаднын хэвлэлүүд Умард Солонгосын Гадаад хэргийн дэд сайдын айлчлалыг дипломат агуулгаараа чухал гэдгийг онцолж байв.

Энэ сарын 10-ны өдөр Умард Солонгосын Гадаад хэргийн дэд сайд Пак Мён Хо Монгол Улсад айлчилж Монгол Улсын Гадаад харилцааны сайдтай уулзсан. Энэхүү айлчлалаар “...хоёр улсын уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэн хөгжүүлэхэд хувь нэмэр оруулна гэдэгт итгэж буйгаа илэрхийлэв” гэж Гадаад харилцааны яамны албан ёсны цахим хуудаст нийтэлжээ. Уулзалтын гол агуулга нь Солонгосын хойгийн нөхцөл байдлыг энхийн замаар хэлэлцдэг “Улаанбаатарын яриа хэлэлцээ”-нээс гадна, “Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалт”-ын талаар байсныг албан мэдээллээс харж болохоор байна.

Өмнөд Солонгос болон барууны хэвлэлүүд мэдээлэхдээ Умардын талын “Родонг Синмун” сонины мэдээллийг эш татаад Монгол-Умард Солонгосын дипломат харилцааны ойрын хугацааны түүхийг онцолжээ. Ингэхдээ 2019 онд айлчилснаас хойш буюу бүр илүү тодотговол цар тахлын хатуу хязгаарлалтаас хойш тус улсад хийж буй анхны айлчлал гэж мэдээлсэн байна. Түүхэн харилцаатай байдаг энэ хоёр улсын харилцаа нь цаашид анхаарууштай асуудал гэдгийг ч зарим хэвлэлд онцолсон юм.

Айлчлалын өмнөх хэдэн долоо хоногийн хугацаанд Солонгосын хойгийн асуудал хурцадмал хэвээр байж Умардын тал дайнд бэлдэх үүрэг өгснийг, Япон тэнгист харвах пуужингийн туршилтыг нэмэгдүүлэхээр болсныг ч дэлхийн хэвлэлүүд онцолж байлаа. Геополитикийн хувьд ээдрээтэй энэ цаг үед Умард Солонгосын Гадаад хэргийн дэд сайд Монгол Улсад айлчилсан гэдгийг АНУ-тай холбоотон болох Япон, Өмнөд Солонгосын хэвлэлүүд онцолсон нь энэ.

Гадаад бодлого, геополитик талаасаа гаднынхан ингэж онцолжээ. Тэгвэл гадаад бодлого талаасаа онцлох зүйл гэвэл өнгөрсөн нэгдүгээр сард Монгол Улсаас БНАСАУ-д суух элчин сайд итгэмжлэх жуух бичиг өргөн барьж, алба гүйцэтгэхээр болсон юм. Түүнчлэн энэхүү айлчлалын үеэр Умард Солонгосын Гадаад хэргийн дэд сайд Монгол Улсын Ерөнхийлөгчид бараалхахдаа өнгөрсөн онд хоёр улс дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой, Умард Солонгосын удирдагч Монгол Улсад айлчилсны 35 жилийн ой тохиосон нь хоёр улсын харилцаанд тэмдэглүүштэй үйл явдал гэдгийг онцлон тэмдэглэжээ.
Эх сурвалж: Reuters/The Korea Times/Yonhap News/KBS World/USNews/NK News

Холбоотой мэдээ

Ж.Энхбаяр ШХАБ-ын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцлоо
ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар бригадын генерал С.Баатаржавыг томилжээ
“Эрчим хүчний салбарын зөвшөөрлийн эрх зүйн зохицуулалт, хэрэгжилт ба бизнесийн орчин” арга хэмжээ үргэлжиллээ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

“Хавдрын эсрэг аян-2026” Өмнөговь аймагт үргэлжилж байна
Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ
Ажилгүйдлийн тэтгэмж авагчдын тоо 20 хувиар нэмэгджээ
Ган үйлдвэрлэлийн цогцолбор төслийн хөрөнгө оруулагчийг сонгон шалгаруулах үнэлгээний хоёрдугаар шатны хуралдаан боллоо
Улсын хэмжээнд баавгайтай холбоотой 8 дуудлага мэдээлэл бүртгэгджээ
Улсын нэгдүгээр төв эмнэлэг зүрхний эмийн ачаалалтай SPECT/CT шинжилгээг Монгол Улсад нэвтрүүлжээ
Бор-Өндөр сумын Засаг дарга асан П.Чинбат, орлогч Д.Отгонцэцэг нар "Амейртроп" ХХК-д давуу байдал олгосон хэрэгт холбогдов
ГЕГ: 4 орчим тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий 8.260 кг алтыг улсын хилээр хууль бусаар гаргахыг завдсан үйлдлийг илрүүлэн, таслан зогсоолоо
8.260 кг алтыг улсын хилээр хууль бусаар гаргахыг завджээ
Малд яваад сураггүй болсон иргэнийг эрэн хайх ажиллагааг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
Ховд аймагт есөн зорчигчтой, хоёр суудлын автомашин цасанд суужээ
Үндсэн хуулийн шүүхийн Азийн нийгэмлэгийн Удирдах зөвлөлийн уулзалт боллоо
Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуулийн хэрэгжилт хангалтгүй байна
УБЦТС ТӨХК зөвшөөрөл олголтыг хялбаршуулж, ил тод, шуурхай болгосон үйлчилгээнүүдээ танилцууллаа
Японы визийн хураамжаас чөлөөлөгдсөн улс, бүс нутаг

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он