Сэтгэгдэл 0

Германы Бавари мужид их хэмжээний үер бууж, Европын парламентын сонгуульд саад учруулаад байна. Үерийн усанд боогдсон сонгогчид заасан санал хураах цэгт хүрч чадахгүйн улмаас дахин зохион байгуулах шаардлага үүсчээ. Санал хураах цэгүүд үерт автсан учир санал хураах хуудас олноороо норж, ашиглах аргагүй болсон байна. Бавари мужийн сонгуулийн ажилтан Томас Госслийн мэдээлснээр зарим хотод захиргааны байрууд үерийн усанд автсан тул санал хураах ажиллагаа зохион байгуулах нөхцөлгүй болжээ. Хэдийгээр санал хураах ажлыг хэвийн үргэлжлүүлэх арга байгаа ч зарим иргэн орон гэр нь үерт автахад сонгогчийн үнэмлэх, холбогдох бичиг баримтуудаа алдсанаас болж, санал өгөх боломжгүй болсон гэж тайлбарлав. Тиймээс иргэдийн үерт алдсан бичиг баримт, санал хураах хуудас шинээр захиалах хүсэлтээ гаргасан ч ирэх бямба гарагийн 12:00 цагт л хүлээн авна. Тэр болтол Европын парламентын сонгууль түр хойшилж магадгүй байна.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.