Сэтгэгдэл 0
В.Путин баруунд цохилт өгөхийн тулд бусад орныг зэвсэгжүүлнэ гэж заналхийлэв

Украинд явуулж буй дайныг барууны ертөнцийн эсрэг тэмцэл гэж сүүлийн үед нэрлэх болсон ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэгэн ноцтой мэдэгдэл хийсэн талаар Ройтерс агентлаг уламжлав. Тэрбээр барууны орнуудтай ганцаар үзэлцээд дийлэхгүйгээ мэдэрсэн бололтой бусад орнуудыг зэвсэглэнэ гэж занахийлсэн байна. Барууны орнуудаас Украинийн талд дэмжлэг үзүүлж, алсын тусгалтай пуужинг олон тоогоор илгээсэнд В.Путин шүүмжлэлтэй хандаж байгаа юм. Хэрэв барууны орнууд Украинд төрөл бүрийн зэвсгийн тусламж үзүүлэхээ болихгүй бол “барууны нөлөөллийн эсрэг байр суурьтай” гэх орнуудыг зэвсэглэж, нэгдсэн хүчээр цохилт өгнө гэжээ. Гэвч тэрбээр чухам аль, аль орныг өөрийнх нь талд орно гэж үзэж буй талаар тодорхой зүйл хэлсэнгүй.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.