Сэтгэгдэл 0

Италийн Шударга өрсөлдөөнийг хангах газрын албаныхан дэлхийн хэмжээний технологийн компани Метаг Фейсбүүк болон Инстаграмын хэрэглэгчдийн мэдээллийн өгөгдөл, менежментийг ил тод болгоход дутагдалтай ажилласан гэх үндэслэлээр торгожээ. Тус байгууллагын байцаагчийн тодорхойлсноор “шударга арилжааны зарчмыг зөрчсөн” гэх үйлдэлд нь гурван сая еврогийн торгууль оногдуулсан байна. Мета компани нь дээрх хоёр нийгмийн сувгаараа дамжуулан хэрэглэгчдийн мэдээллийг цуглуулдаг ч арилжааны зорилгоор ашиглахдаа холбогдох мэдэгдлийг ил тод тайлагнаж байх үүргээ биелүүлж чадаагүй аж.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.