Сэтгэгдэл 0

Небраска мужийн Вейверли хотын иргэн 74 настай эмэгтэй орон нутгийн цагаар даваа гарагийн 09:44 цагт нас барсан байдалтай гэрээсээ олдож, цогцсыг нь ойролцоох Линкольн дахь оршуулгын ёслол үйлдэх газарт аваачжээ. Гэтэл 15 бээрийн зайд орших Линкольнд цогцсыг оршуулахаар бэлдэж байхдаа амьсгаатай байгааг нь анзаарч Ланкастер каунтигийн Шериффийн албанд мэдэгдсэн байна. Линкольнийн Галын албаныхан 911-т ирсэн дуудлагын дагуу 11:43 цагийн үед очиж, 74 настай эмэгтэйг эмнэлэгт хүргэж өгсөн байна. Хачирхалтай нь, эмэгтэй нас барахаасаа өмнө орон нутгийн асрах байранд хэвтэж, эмчийн хяналтанд байсан бөгөөд эмч нь түүний нас барсны гэрчилгээнд гарын үсэг зурж, баталсан байж гэнэ. Одоогийн байдлаар Ланкастер каунтигийн Шериффийн алба хэргийг шалгаж байгаа ч гэмт хэргийн сэдэлтэй байж болох сэжигтэй зүйл илрээгүй байна.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.