Сэтгэгдэл 0

Мексикийн Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураах ажиллагаа дууслаа. Сонгогчдын саналыг тоолж, эхний дүнгээр тус улсын эрх баригч Морена намын нэр дэвшигч 61 настай Клаудиа Шайнбаум 56%-ийн санал авчээ. Ингэснээр Мексик улс түүхэндээ анх удаа эмэгтэй Төрийн тэргүүнтэй болох түүхэн үе тохиож байгаа юм. Түүний хүчтэй өрсөлдөгчөөр нэрлэж байсан бизнес эрхлэгч Сошитль Гальвезийг үнэмлэхүй яллаа гэж олон улсын хэвлэлүүдээр мэдээлж байна.
Мексикийн анхны эмэгтэй Ерөнхийлөгчөөр тодрох гэж буй К.Шайнбаум нь 2018-2023 онд нийслэл Мехико хотын даргаар ажиллаж байсан нийгэмд нэр хүнд сайтай эмэгтэй улстөрч юм. Зарим нь түүнийг тус улсын улс төрийн түүхэнд тодорсон хамгийн хүчирхэг эмэгтэй ч гэдэг билээ.

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.