Сэтгэгдэл 0

АНУ-ын Ерөнхийлөгч асан, тэрбумтан Дональд Трамп 2016 оны сонгуульд өөрийнх нь эсрэг хар пиарыг намжаахын тулд олны танил хүмүүсийг хахуульдаж, амыг нь барьсан гэх дуулиант хэргийн шүүх хурал хэдэн сар үргэлжилсээр Нью-Йоркийн Манхаттен дүүргийн шүүхээс эцсийн байдлаар шийдвэрлэж, шүүхийн тогтоол танилцууллаа. Ирэх арваннэгдүгээр сард болох тус улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших асуудал ганхаж эхэллээ. Д.Трамп өөрийнх нь эсрэг сөрөг мэдээллийг хав дарах зорилгоор бусдыг хахуульдсан энэ хэрэгт холбоотой 34 зүйлээр ял тулгаж байсан бөгөөд тангарагтны 12 шүүгчийн нэгдсэн дүгнэлтээр дээрх бүх үндэслэлээр гэм буруутайд тооцсон байна. Тэрбээр өөрийнх нь эсрэг хар пиарыг намжаахад тараасан 134,000 долларыг дансны аргаар далдлахын тулд бизнесийн бичиг баримт хуурамчаар үйлдсэн нь нотлогдсон байна. Тухайлбал, 2016 оны сонгуулийн үеэр насанд хүрэгчдэд зориулсан киноны од Сторми Даньелс тухайн үеийн Ерөнхийлөгчид нэр дэвшигч Д.Трамптай бэлгийн харьцаанд орж байсан гэх мэдээлэл гарахад түүнд их хэмжээний мөнгө өгч амыг нь барьсан гэдэг. Олон удаагийн сонсгол, шүүх хурал хуралдаж, эл мэдээллийн үнэн болохыг баталжээ. Нотлох баримтаар Д.Трампын бие хамгаалагчийн гар утсан дээрх мэдээлэл, ярианы бүртгэлийн жагсаалтыг хавсаргаж, гэрчүүдийн мэдүүлгээр баталгаажуулсан байна.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.