Сэтгэгдэл 0

Энэтхэгийн нийслэл хотод өчигдөр агаарын температур Цельсийн 52.3 градус хүртэл халж, тус улсын хэмжээнд дээд амжилт тогтоолоо гэж Засгийн газрын цаг уурын товчооноос мэдээлж, аюултай хэмжээнд хүрсэн гэж анхаарууллаа. Энэтхэгийн цаг уурын албаны цахим хуудсанд онц аюултай хэт халууны дээд хэмжээ автоматаар бүртгэгджээ. Тодруулбал, Дели хотын захын дүүрэг Мунгешпурт Фаренгейтийн 126.1 градуст хүрсэн байна. Гэхдээ холбогдох албаныхан дээрх мэдээлэл зөв тэмдэглэгдсэн эсэхийг тодруулахаар ажиллаж байгаа гэж Энэтхэгийн цаг уурын албаны мэргэжилтэн Сома Сен Рой мэдэгджээ. Ийнхүү Цельсийн 50 градусаас дээш халсан нь Дели хотын орчимд анх удаа үзэгдсэн тохиолдол бөгөөд өмнө нь Ражастаны цөлд Цельсийн 51 градус хүртэл халж, дээд амжилт тогтоож байсан юм. Дели хотод ийм өндөр хэмжээнд хүртэл халсан нь 30 сая оршин суугчийн эрүүл мэндэд эрс хортой учир онцын шаардлагагүй бол гэрээсээ гарахгүй байхыг анхааруулаад байна.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.