Сэтгэгдэл 0

АНУ-ын Невада мужид 51-р бүс хэмээх тун сонирхолтой нэгэн газар байдаг. Хэдэн арваны турш тус улсын Засгийн газар тэнд харь гарагийнхныг судалдаг, харийнхны технологийг судалдаг гэх зэрэг үлгэр домог шиг яриа яригдсаар байдаг газар. Төрийн мэдлийнх дээр нь маш өндөр хамгаалалт дор нууцлаг оршдог болохоор дээрх үлгэр домог мэт яриаг улам батлах шиг. Бүр 2019 онд фейсбүүкт “Тэд биднийг зогсоож дийлэхгүй” нэртэй хөдөлгөөн өрнөж, мянга, мянган хүн 21-р бүсийн гадаа цугларч дотогш дайрч орохыг завдаж байсан түүхтэй. Тэгвэл АНУ-ын Тагнуулын төв газраас саяхан мэдэгдэл хийж, 51-р бүс нь энгийн л нэг агаарын нисэх хүчний бааз. Өөр юу ч биш гэдэг тайлбар өгчээ. Хүмүүсийн яриад байдаг шиг тэнд харь гарагийнхан болон тэдний технологийг судалдаг нууц байгууламж биш гэжээ. Хүйтэн дайны үед ихээхэн үүрэг гүйцэтгэсэн U-2 тагнуулын нисэх онгоцыг тэнд үйлдвэрлэдэг учир тийнхүү улсын чанд хамгаалалтанд оршдог юм гэж тайлбарласан байна.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.