Сэтгэгдэл 0
Судалгаа: Унтлагын өрөөг аль болох харанхуй байлгах нь зүрхний өвчнөөс урьдчилан сэргийлнэ

"European Heart Journal"-д нийтлэгдсэн шинэ судалгаагаар, шөнө унтаж байх үеийн гэрлийн бохирдол тухайлбал, сарны гэрэл эсвэл хаалганы завсраар тусах гэрэл зэрэг нь хүний зүрхэнд сөргөөр нөлөөлдөг болох нь тогтоогджээ. АНУ-ын Нью-Орлеанс хот дахь Тулейн их сургуулийн судлаач, уг судалгааг ахалсан Лу Чи "Шөнийн цагаар илүү их гэрэлд өртөх нь зүрхний бүтцийн өөрчлөлттэй (cardiac remodelling) холбоотой болохыг судалгаа харуулж байна.
Энэ нь зүрхний бүтэц, үйл ажиллагаа өөрчлөгдөх үйл явц бөгөөд ихэвчлэн архаг стресс эсвэл зүрхний гэмтлийн хариу урвал болж илэрдэг. Хүний бие махбод ийм төрлийн стресст дасан зохицдог хэдий ч эцсийн дүндээ энэ нь зүрхийг сулруулж, зүрхний дутагдалд хүргэж болзошгүй. Тиймээс унтлагын өрөөг аль болох харанхуй байлгах нь эмч нар болон бодлого боловсруулагчдын зүгээс зүрхний өвчнөөс урьдчилан сэргийлэх боломжит арга замуудын нэг гэж үзэх ёстой зүйл юм" гэжээ.
Тус судалгаанд нэг долоо хоногийн турш шөнийн цагаар янз бүрийн түвшний гэрэлд (бүрэн харанхуйгаас эхлээд хаалганы завсраар тусах гэрэл эсвэл бүдэг тохиргоотой гар утасны дэлгэцийн гэрэлтэй дүйцэхүйц гэрэл хүртэл) өртсөн 11,071 хүн хамрагджээ. Гурван жилийн дараа судалгаанд оролцогчдын зүрхний бүтэц, үйл ажиллагаанд гарсан өөрчлөлтийг илрүүлэх зорилгоор зүрхний соронзон резонанст дүрс оношилгоо (cardiovascular MRI) хийсэн байна. Судалгааны үр дүнгээс харахад шөнийн цагаар хамгийн их гэрэлд өртсөн хүмүүсийн зүрхний зүүн ховдлын хана зузаарч, ховдлын дотоод зай багассан нь тогтоогджээ.
Мөн зүрхний цохилтын үед агшиж, сунах чадвар буурсан шинж тэмдэг илэрсэн нь зүрхний үйл ажиллагааны доголдлын эхний шинж тэмдэг болж байв. Герман улсын Майнц хотын их сургуулийн эмнэлгийн төвийн профессор Томас Мюнзел болон түүний хамтран ажиллагсад судалгаатай холбоотой нийтлэлдээ "Харанхуй орчин нь цусны даралтыг хянах, цэвэр агаараар амьсгалахтай адил зүрх судасны эрүүл мэндэд нэн чухал хүчин зүйл тул үүнийг эрүүл мэндийн чухал үзүүлэлт (vital sign) гэж үзэх хэрэгтэй" хэмээн онцолжээ.
Тэд нэвтрүүлдэггүй хөшиг ашиглах, орны дэргэд дулаан өнгийн гэрэл хэрэглэх, цахилгаан хэрэгслийн жижиг гэрлэн заагчдыг (standby LED) таглах зэрэг зөвлөмжийг өгчээ.

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.