Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Нийгэм

Хүн, хуулийн этгээдэд их хэмжээний хохирол учруулсан хэргүүдийг шүүхэд шилжүүллээ

15 мин өмнө

Прокурорын байгууллага 2026 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс 06-ны өдрийг хүртэлх хугацаанд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын 43,732 эрүүгийн хэрэгт хяналт тавьсан. 

Дээрх хугацаанд 1,359 гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл бүртгэгдсэн бол хэрэг бүртгэлтийн 848 хэрэг шинээр нээж, 422 хэрэгт прокурор яллах дүгнэлт үйлдсэн байна.

Яллах дүгнэлт үйлдсэн хэргийг тодруулбал, Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 167, Өмчлөх эрхийн эсрэг 97,Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 96, Авлигын эсрэг 17, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 15, Хүрээлэн байгаа орчны эсрэг 9, Хүний амьд явах эрхийн эсрэг 8, Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг 5, Нийтийн албаны ашиг сонирхлын эсрэг болон Хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийн эсрэг гэмт хэрэг тус бүр 3, Эдийн засгийн болон Соёлын өвийн эсрэг гэмт хэрэг тус бүр 1 яллах дүгнэлт үйлдсэн байна.

Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдсэн хэргээс шүүхэд шилжүүлсэн зарим хэргийн талаар тоймлон хүргэж байна. 

Авлигын хэргийн талаар: 

- Т.О нь ... дүүргийн улсын бүртгэгчээр ажиллаж байхдаа иргэн М.Э, Ц.Э нартай бүлэглэн 2022 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр цахим мэдээллийн сангаас нэр бүхий иргэний зөвшөөрөлгүйгээр иргэний үнэмлэхийн лавлагааг хууль бусаар гарган авч, түүний өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг нотариатчаар гэрчлүүлэн Ц.Э-д шилжүүлэн давуу байдал бий болгож, бусдад их хэмжээний хохирол учруулсан хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэхь хэсэг (эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах), Эрүүгийн хуулийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах), нотариатч Д.Г-д Эрүүгийн хуулийн 17.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (нотариатч, улсын бүртгэгч өмчлөгчийн эрхийг зөрчих)-т зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд;

- Гадаад улсын иргэн Ю.Ж, иргэн Г.Б нар бүлэглэн, "Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт дахин төлөвлөлтийн хүрээнд 1120 айлын орон сууцны төсөл хэрэгжүүлэх, шаардлагатай санхүүжилт болох 100 сая ам долларыг гадаад улсаас оруулж ирнэ, банкны 1 хувийн шимтгэлийг гаргаж хамтран ажиллана” гэж “Т” ХХК-ийн гүйцэтгэх захирлыг хуурч, барилга барих, хөрөнгө оруулалт хийх боломжгүй илтэд зохиомол байдлыг зориудаар бий болгож хөрөнгө оруулалт болон зээлийн гэрээ байгуулж, 2021-ээс 2022 оны 4 сар хүртэлх хугацаанд нийт 865.4 сая төгрөг шилжүүлэн авч “Т” ХХК-д их хэмжээний хохирол учруулсан хэрэгт Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалт (залилах)-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд;

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хууль бусаар ашиглах хэргийн талаар

- Б.О, О.Б нар нь бүлэглэж, НҮБ-ын 1961 оны "Мансууруулах эмийн тухай" конвенцын І жагсаалтад багтдаг "кокайн" гэх хэрэглээний нэршилтэй, сэтгэцэд нөлөөт бодисыг шуудан илгээмжийн газраар дамжуулан 2026 оны 8 дугаар сарын 25-ны өдөр худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан хэрэгт  Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1, 2 дах хэсэг (мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд;

- Б.У, Б.Б нар нь 2026 оны 6 дугаар сарын 08-ны өдөр ... аймгийн нутаг дэвсгэрээс дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай “өвс” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн хэрэгт Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд тус тус шилжүүллээ.

Холбоотой мэдээ

Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойн хүрээнд Монгол Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдаан боллоо
​Д.Сүндий уул уурхайн томчуудын эгнээнд албан ёсоор орж иржээ
АТГ: Нэр бүхий албан тушаалтанд хахууль өгсөн иргэдэд холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Хүн, хуулийн этгээдэд их хэмжээний хохирол учруулсан хэргүүдийг шүүхэд шилжүүллээ
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойн хүрээнд Монгол Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдаан боллоо
​Д.Сүндий уул уурхайн томчуудын эгнээнд албан ёсоор орж иржээ
АТГ: Нэр бүхий албан тушаалтанд хахууль өгсөн иргэдэд холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
АТГ, ЦЕГ-ын хамтарсан ажлын хэсэг нийслэлийн томоохон төслүүдтэй холбоотой хэргүүдийн шалгалтын явцыг мэдээллээ
Засгийн газрын нууц тогтоолыг хуурамчаар үйлдэж, "Эрдэнэт үйлдвэр"-т хохирол учруулахыг завдагсдыг баривчлав
Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ дахин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг 7 бүртгэгджээ
​С.Бямбацогт мөнгө угаагч, хүүлэгчдийн хяналтыг атгахаар улайрч байна
ГЕГ: 2026 оны эхний 10 сард автобензин импорт 11.5 хувиар өсжээ
Цэрэг зодуулсан уу, хүнд өвчтэй байв уу
Маргааш "Чингис хаан цом"-ын төлөөх барилдаан болно
Маргааш "Монгол бахархлын өдөр" тохионо
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Аюулт үзэгдэл, ослын 99 удаагийн дуудлага бүртгэгдлээ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он