Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Нийгэм ,Бурууд нүд хурц

Цэрэг зодуулсан уу, хүнд өвчтэй байв уу

15 мин өмнө
Батлан хамгаалахын сайд Д.Батлут өөрийн сонгогдсон тойрог гэж хэлж болох Орхон аймагт өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр ажиллаж, “Эх оронч Монгол” өдөрлөгийн арга хэмжээнд оролцов. Яг үүнтэй нь зэрэгцээд тус аймаг дахь Зэвсэгт хүчний 186 дугаар ангид өнгөрсөн сард шинээр татагдсан хугацаат цэргийн алба хаагчтай холбоотой, “Бусдад зодуулсан байж болзошгүй” гэх дуудлага цагдаагийн байгууллагад иржээ.

Тодруулбал, Орхон аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвд хэвтэн эмчилгээний төвд хэвтэн эмчлүүлж буй байлдагчийн ар гэрийнхэн нь “Зэвсэгт 186 дугаар ангийн байлдагч Т анги дээрээ хүнд зодуулсан байдалтай эмнэлэгт очсон байна” гэсэн дуудлага цагдаагийнханд өгсөн байна. Үүний дагуу шалгахад өнгөрсөн сард хугацаат цэргийн албанд Улаанбаатар хотоос татагдсан байлдагч Т-ий биед ил харагдах гэмтэл, шархгүй байжээ.

Эмч нарын тайлбарласнаар уушгины өвчний улмаас амнаас нь цус гарч байсан аж. Байлдагч Т ч “Нагац ах, эгч нар маань намайг хүнд зодууллаа гэж хардан дуудлага өгсөн бололтой. Би бусдад зодуулаагүй” хэмээн тайлбарласан гэнэ. Үүнээс үзэхэд, нийслэлийн дүүргүүдийн Цэргийн штабынхан цэргийн албанд татагдах залуусын тоог гүйцээхийн тулд эрүүл мэндийг нь нарийвчлан нягтлалгүй илгээсний гор ийнхүү гарч байна.

Уушгины хүнд хэлбэрийн өвчтэй залууг хугацаат цэргийн албанд татсан дүүргийн Цэргийн штабынхандаа Батлан хамгаалах яамныхан хариуцлага тооцох ёстой биз ээ.

Холбоотой мэдээ

Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Аюулт үзэгдэл, ослын 99 удаагийн дуудлага бүртгэгдлээ
Маргааш "Чингис хаан цом"-ын төлөөх барилдаан болно

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

​С.Бямбацогт мөнгө угаагч, хүүлэгчдийн хяналтыг атгахаар улайрч байна
ГЕГ: 2026 оны эхний 10 сард 756.4 мян.тн автобензин импортолсон нь өмнөх оны мөн үеэс 11.5 хувиар өсчээ
Цэрэг зодуулсан уу, хүнд өвчтэй байв уу
Маргааш "Чингис хаан цом"-ын төлөөх барилдаан болно
Маргааш "Монгол бахархлын өдөр" тохионо
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Аюулт үзэгдэл, ослын 99 удаагийн дуудлага бүртгэгдлээ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Монгол Улсын хэлэлцээний баг COP31-ийн бэлтгэл хуралдаанд оролцлоо
Залилах, мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй хэргийг шалгаж байна
КАРЕК-ийн худалдаа, хөрөнгө оруулалтыг хөнгөвчлөх түншлэлийн хэлэлцээрийн хоёрдугаар шатны хэлэлцээ боллоо
Хубилайн усан флотыг 10 дахин багасган сэргээн хийж, музейн үзмэрт өгсөн
ГССҮТ-ийн хүүхдийн мэс заслын тасгийнхан Япон улсын шагай, тавхайн нийгэмлэгтэй хамтарсан үзлэг, мэс засал хийлээ
Архангай аймагт 4.6 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
Иргэдийн мэдээлийг ашиглаж бүлэглэн мөнгө угаасан этгээдүүдэд холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он