Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Шүгэл үлээгч

​С.Бямбацогт мөнгө угаагч, хүүлэгчдийн хяналтыг атгахаар улайрч байна

18 мин өмнө
УИХ-ын даргад Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Үндэсний аудитын газар гэсэн хэдхэн газрын удирдлагыг нэр цохон дэвшүүлэх эрх бий. Гэхдээ тэд нь асар их эрх мэдэл, хяналтыг атгадаг. Монголбанк арилжааны банкуудыг хянадаг бол Санхүүгийн зохицуулах хороо банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршоо, койн, алт, ломбард, үнэт цаасны арилжаа зэргийг бүхэлд нь хянадаг. Аудит төрийн мэдлийн бүх байгууллага хянадаг гэх мэт маш том системд УИХ-ын дарга алсуураа нөлөөлөх боломжтой гэсэн үг. Улс төрийн нөлөөллөө томилсон хүнээрээ дамжуулан хэрэгжүүлэх суваг байдаг.

УИХ-ын дарга С.Бямбацогт ч энэ боломжийг алдахгүйг хүсэж, Санхүүгийн зохицуулах хорооны даргын томилгоонд хүч хаяж байна. Гэвч түүний Санхүүгийн зохицуулах хорооны даргыг сольж, өөрийн хүнээ томилуулах оролдлого өнгөрсөн долоо хоногт бүтэлгүйтсэн. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар, өнгөрсөн хугацаанд хөрөнгийн зах зээл болон асар их хэмжээний нууц хөрөнгө эргэлдүүлдэг болсон банк бус санхүүгийн байгууллагын эздийн ашиг сонирхлын үүднээс Санхүүгийн зохицуулах хорооны дарга Т.Жамбаажамцыг албан тушаалаас нь шахах болсон. Т.Жамбаажамц ч үүнийг ойлгож, өөрийн хүсэлтээр албан тушаалаа өгөх өргөдлөө УИХ-ын Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлжээ. Байнгын Т.Жамбаажамц чөлөөлөхийг дэмжсэн ч УИХ-ын нэгдсэн чуулганаар нууц санал хураалт явуулахад дэмжигдээгүй. Ийнхүү УИХ-ын олонхын шийдвэр дарга С.Бямбацогтын эсрэг гарч, Санхүүгийн зохицуулах хорооны даргыг чөлөөлж чадаагүй.

УИХ-ын дарга энэхүү бүтэлгүйдлийнхээ үеэр “Монголын ард түмэн банк бус санхүүгийн байгууллагын зээлийн хүүгийн дарамтад орсон байна. Апликэйшний зээлийн хүү 60 хувь, банк бусын зээлийн хүү 40 хувь болчихсон. Энэ зээлийн хүүг бууруул, иргэдээс зээлийн хүүнээс гадна элдэв шимтгэл авдгийг болиул гэсэн. Гэтэл энэ үүрэг даалгавар биелэхгүй байна. Үүнийгээ өөрөө хүлээн зөвшөөрөөд өргөдлөө өгч байгаа. Халж сольсон зүйл байхгүй" хэмээн ууртайгаар мэдэгдэж харагдана лээ. Тэгвэл УИХ-ын дарга С.Бямбацогт эрх мэдлээ ашиглан Т.Жамбаажамцыг чөлөөлөх асуудлыг энэ долоо чуулганы нэгдсэн хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр  болсон байна. Өмнө нь УИХ-ын даргаар хэн ч ажиллаж байсан олонхын саналаар унасан асуудлыг эрх мэдлийнхээ ашиглан ингэж дахин оруулж байсан тохиолдол гарч байгаагүй.

Улс төрийн хүрээнд бол энэхүү халаа, сэлгээ хэдийнэ яригдаж эхлээд байсан. Төрийн ордонд УИХ-ын дарга С.Бямбацогт өөрийн шадар хүн Ц.Одхүүг арилжааны зарим банкнаас ч их хэмжээний хөрөнгө эргэлдүүлэн, мөнгө угааж, хүүлдэг банк бус санхүүгийн байгууллагуудын хяналтын даргаар тавих гэж байгааг мэр сэр ярилцаад хэдэн долоо хоногийн нүүр үзэж байгаа. Учир нь Т.Жамбаажамц УИХ-ын дарга асан Д.Амарбаясгалангийн үед томилогдсон, Санхүүгийн зохицуулах хороонд мэргэжилтнээс эхлээд 20 жил ажиллаж боловсорсон зэрэг нь улс төрийн захиалгаа шууд хэрэгжүүлэхэд саад болсон зэрэг мэдээлэл байгаа юм.   

Холбоотой мэдээ

Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Аюулт үзэгдэл, ослын 99 удаагийн дуудлага бүртгэгдлээ
ГЕГ: 2026 оны эхний 10 сард автобензин импорт 11.5 хувиар өсжээ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

​С.Бямбацогт мөнгө угаагч, хүүлэгчдийн хяналтыг атгахаар улайрч байна
ГЕГ: 2026 оны эхний 10 сард автобензин импорт 11.5 хувиар өсжээ
Цэрэг зодуулсан уу, хүнд өвчтэй байв уу
Маргааш "Чингис хаан цом"-ын төлөөх барилдаан болно
Маргааш "Монгол бахархлын өдөр" тохионо
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Аюулт үзэгдэл, ослын 99 удаагийн дуудлага бүртгэгдлээ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Монгол Улсын хэлэлцээний баг COP31-ийн бэлтгэл хуралдаанд оролцлоо
Залилах, мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй хэргийг шалгаж байна
КАРЕК-ийн худалдаа, хөрөнгө оруулалтыг хөнгөвчлөх түншлэлийн хэлэлцээрийн хоёрдугаар шатны хэлэлцээ боллоо
Хубилайн усан флотыг 10 дахин багасган сэргээн хийж, музейн үзмэрт өгсөн
ГССҮТ-ийн хүүхдийн мэс заслын тасгийнхан Япон улсын шагай, тавхайн нийгэмлэгтэй хамтарсан үзлэг, мэс засал хийлээ
Архангай аймагт 4.6 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
Иргэдийн мэдээлийг ашиглаж бүлэглэн мөнгө угаасан этгээдүүдэд холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он