Сэтгэгдэл 0

Фейсбүүкийн үүсгэн байгуулагч Марк Цукербергийн тухай “Нийгмийн сүлжээ”, Супермений дайсан Лекс Люторын дүр, “Жуно” киноны өсвөр насандаа эцэг болдог хүүгийн дүрээрээ алдартай жүжигчин Жесси Айзенберг Польшийн иргэн болох хүсэлтээ гаргажээ. Тус улсын Глос Велкополски хэвлэлд саяхан өгсөн нэгэн ярилцлагадаа есөн сарын өмнө иргэншил солих хүсэлтээ гаргасан, одоо эцсийн байдлаар гарын үсэг зурах өдрөө хүлээж байгаа хэмээн ярьсан байна. Манай гэрийнхэн өмнөд нутгийн Красниставаас гаралтай бол эхнэр Анна Страутынхан нь Лодж хотоос гаралтай гэж Ж. Айзенберг өвөг дээдсийнхээ талаар ярьжээ. Түүний ийнхүү иргэншлээ солих болсон шалтгаан еврэй гаралтай нь холбоотой бөгөөд еврэйчүүд болон польшийн ард түмний харилцааг улам сайжруулахын төлөө ийм алхам хийхээр шийдвэрлэсэн гэж тайлбарлаж байна.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.