Оюутолгойн ногдол ашгаас “Нэг иргэнд 857 мянган төгрөг бэлнээр олгох” өргөдөлд 100 мянган иргэн дэмжиж, УИХ-аас ажлын хэсэг байгуулах босго давав

Иргэн Х.Оюунбилэг "Оюутолгойн ашиг болох 3 их наядаас иргэн бүрд 857 мянган төгрөгийг хувь дансанд нь шилжүүлж өгөх" гэсэн хуулийн төсөл санаачилж байна. Ингэж хуульчилж байж иргэд гар дээрээ ашгаа хүртэх юм. Монгол Улс Оюутолгойн ордоо 30 жил ашиглуулсны эцэст анх удаагаа 3 их наядын ашиг авахаар болсон билээ. Нийт хүн ам болох 3.5 сая иргэндээ хуваавал, нэг иргэнд 85,7000 төгрөг ногдож байна. Иймд иргэн бүрийн өөрсдийн хувь дансанд бэлнээр шилжүүлэх хэрэгтэй байгааг хүлээн авна уу” хэмээн нийтийн өргөдөл санаачилсан.
Тэгвэл уг өргөдлийг 100,114 хүн дэмжиж гарын үсэг зурсан байна. Ийнхүү хуулийн босго давсан учраас “Нэг иргэнд 857 мянган төгрөг бэлнээр олгох” тогтоолын төсөл санаачлах шаардлага гарч байна. Хуулийн дагуу аливаа өргөдөл 100 мянган иргэний дэмжлэг авснаар УИХ эсвэл Засгийн газрын түвшинд албан ёсоор авч хэлэлцэх ёстой.
Та бүхэн энэхүү өргөдөлтэй доорх линкээр орж танилцана уу.
https://petition.parliament.mn/Detail?id=81879b0f-df3b-43c8-b47f-696f46bfacf1
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.