Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Дэлхий дахин ,Хөрш орнууд

Авлигын эсрэг идэвхтэй тэмцэгчид БНХАУ-ын эрх мэдэлтнүүдийн эгнээнд шилжжээ

1 цаг 15 минут
Пүрэв гарагт өндөрлөсөн бүгд хурлын төгсгөлд Хятадын Коммунист Нам (ХКН) авлигын эсрэг тэмцэгчийг эрх мэдлийн дээд хүрээлэлдээ элсүүлсэн тухай төрийн мэдээллийн хэрэгслүүд мэдээлжээ. "Тавдугаар бүгд хурал" гэгдэх уг хуралдааны төгсгөлд Жан Шэнминийг Төв Хорооны Улс төрийн товчооны гишүүнээр сонгосон талаар "Синьхуа" агентлаг мэдээлсэн байна. Армийн 68 настай генерал тэрбээр Хятадын Ардын Чөлөөлөх Армийг удирддаг, эрх мэдэл бүхий Төв Цэргийн Зөвлөлийн бүрэлдэхүүнд багтсан байдаг. Ердийн үед долоон гишүүнтэй байдаг энэхүү бүрэлдэхүүн нь ердөө хоёр гишүүнтэй Жан болон нам, төрийн тэргүүн Ши Жиньпин болж цөөрсөн.

Бусад генералууд, тэр дундаа Ши Жиньпиний олон жилийн холбоотон Жан Юушя хүртэл албан тушаалаасаа чөлөөлөгдсөн. Жан Хятадын арми дахь авлигын эсрэг тэмцэлд гол үүрэг гүйцэтгэсэн юм. Түүнийг томилохын зэрэгцээ бүгд хурал (пленум) цэргийн албан хаагчид болон намын албан тушаалтнуудад холбогдох шалгалтын тайлангуудыг баталж, тэднийг намаас хөөх шийдвэр гаргажээ. Мөн энэ нь ХКН-ын Олон улсын харилцааны хэлтсийн дарга асан, нэгэн цагт Гадаад хэргийн сайдын албан тушаалд нэр дэвшиж магадгүй хэмээн яригдаж байсан, одоогоор сураггүй алга болсон нэрт дипломатч Лю Жяньчаог намаас хөөсөн явдлыг анх удаа албан ёсоор баталгаажуулууд байна.
Намын их хурлыг 2027 онд хийхээр товлов
Түүнчлэн бүгд хуралдаанаар Хятадын шинэ удирдлагыг сонгох Намын XXI их хурлыг "2027 оны хоёрдугаар хагаст" зохион байгуулахаар шийдвэрлэжээ. Ажиглагчдын таамаглаж буйгаар, Ши Жиньпин Хятадын Коммунист Намын (ХКН) Ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаалд дөрөв дэх удаагаа улиран сонгогдохыг эрмэлзэх төлөвтэй байна. Бээжин хотноо даваа гарагаас эхлэн хатуу хамгаалалтын дор, хаалттай горимоор Тавдугаар бүгд хуралдаан болж өнгөрлөө. Ерөнхийдөө 300 гаруй гишүүнээс бүрддэг Төв хорооны бүрэлдэхүүнээс энэ удаад 162 үндсэн гишүүн, 117 орлогч гишүүн буюу цөөн тооны гишүүд л оролцсон байна. Хуралдааны гол сэдэв нь намын дотоод сахилга бат, авлигын эсрэг тэмцэл байв. Ши Жиньпиний удирдлага дор 100 сая гаруй гишүүнтэй ХКН-д олон жилийн турш авлигын эсрэг ширүүн тэмцэл өрнөж байгаа бөгөөд шинжээчдийн үзэж буйгаар Ши үүнийг өөрийг нь шүүмжлэгчдээс ангижрах хэрэгсэл болгон ашиглаж байгаа аж.

"Синьхуа" агентлагийн мэдээлснээр, тус бүгд хуралдаанаар авлигын эсрэг тэмцлийг тууштай үргэлжлүүлж, авлига үүсэх үндсэн шалтгааныг системтэй менежментийн аргаар шийдвэрлэх шаардлагатайг онцолжээ. Мөн бусад арга хэмжээнүүдийн зэрэгцээ нам болон төрийн хяналтын тогтолцоог сайжруулах саналыг дэвшүүлсэн байна.


 

Холбоотой мэдээ

Харригийн ярилцлага хааны гэр бүлийн эвлэрэх боломжийг нэг алхамаар ухрааж магадгүй
“FORTUNE”:Монгол Улсын зэсийн экспортын орлого 300 сая ам.доллароор буурсан бөгөөд энэ дүн оны эцэс гэхэд 1.2 тэрбум ам.долларт хүрч болзошгүй байна
Хятадын улс төрийн томоохон уулзалтын үеэрх “эзгүй сандал"-нууд төлөөлөгчдийн хувьд сургамж болж байна

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Гэр хорооллын айл өрхүүдийг цахилгаан эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулж эхэллээ
“Эрдэнэзам” ХХК-ийг "Бишрэлт групп"-ээс луйвардсан гэх Г.Өлзийдүүрэнг дахин шалгаж дуусав
Харригийн ярилцлага хааны гэр бүлийн эвлэрэх боломжийг нэг алхамаар ухрааж магадгүй
Нийслэлийн хэмжээнд гал түймрийн 48 дуудлага мэдээлэл бүртгэгджээ
Авлигын эсрэг идэвхтэй тэмцэгчид БНХАУ-ын эрх мэдэлтнүүдийн эгнээнд шилжжээ
“FORTUNE”:Монгол Улсын зэсийн экспортын орлого 300 сая ам.доллароор буурсан бөгөөд энэ дүн оны эцэс гэхэд 1.2 тэрбум ам.долларт хүрч болзошгүй байна
Т. Төгсхүслэн залуучуудын олимпын наадмын хүрэл медаль хүртлээ
Дорноговь аймгийн Улаанбадрах сумын төвөөс Зөөвч-Овоо чиглэлийн 60 км авто замын барилгын ажил эхэллээ
Иргэд зорчих нөхцөлийг хөнгөвчлөх яриа хэлэлцээний шинэ механизмыг эхлүүлнэ
КАРТИФ хэлэлцээрийн Монголын талын хэлэлцээний баг, дэд ажлын хэсгийн ахлагч нарын уулзалт боллоо
Х:7 чиглэлийн автобус Яармагийн 3-р буудал хүртэл зорчихоор болов
Хятадын улс төрийн томоохон уулзалтын үеэрх “эзгүй сандал"-нууд төлөөлөгчдийн хувьд сургамж болж байна
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улс, Бүгд Найрамдах Узбекистан Улс хоорондын гадаад худалдааны нийт бараа эргэлт өнгөрсөн онд 32 сая ам.долларт хүрчээ
Энэ онд Монгол Улсад 919.104 жуулчин иржээ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он