Сэтгэгдэл 0
Хустайн байгалийн цогцолборт газар “Green destinations top 100 stories 2026” шалгаруулалтад шалгарчээ

Монгол Улсын Хустайн байгалийн цогцолборт газар тогтвортой аялал жуулчлал, байгаль хамгааллын сайн туршлагыг дэлхийд таниулдаг “Green Destinations Top 100 Stories 2026” олон улсын шалгаруулалтад шалгарчээ.
Тус цогцолборт газар хиймэл оюун ухаан, хиймэл дагуулын мэдээлэл болон малчдын уламжлалт мэдлэгийг хослуулан бэлчээрийн доройтлыг бууруулах, зэрлэг амьтдыг хамгаалах, аялал жуулчлалын орлогыг орон нутгийн иргэдэд шууд хүртээх шинэлэг загварыг хэрэгжүүлж иржээ.
Энэхүү амжилтад Хустайн байгалийн цогцолборт газрын итгэлцлийн сан, орон нутгийн иргэд, судлаачдын хамтын ажиллагаа болон Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА)-ын дэмжлэг чухал үүрэг гүйцэтгэсэн байна.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.