Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Дэлхий дахин ,Орос-Украины дайн

Путин: Украины мөргөлдөөн Оросыг тулааны талбарт ялах боломжгүй гэдгийг тодорхой харууллаа

1 цаг 27 минут
Европын албаны хүмүүсийн зүгээс ОХУ  тэдний улс орнуудад дайны аюул учруулж байна хэмээн мэдэгдэж буйг Ерөнхийлөгч Владимир Путин “улс төрийн шизофрени” гэж нэрлэжээ. Тэрбээр энэ тухай пүрэв гарагт Москва хотын Большой театрт болсон Театрын ажилтнуудын холбооны их хуралд оролцсоныхоо дараа сэтгүүлч Павел Зарубинтай ярилцах үеэрээ тодотгосон байна. Путин Москва Европтой хийх дайнд ямар нэгэн байдлаар бэлтгэж байна гэх удаа дараагийн мэдэгдлүүдийг эрс няцааж, үүнийг Европ тивд өрнөж буй “Оросын эсрэг кампанит ажлын” нэг хэсэг гэж үзэж байгаагаа илэрхийлсэн байна.

“Тэд одоо бүр “Оросын аюул занал”-ын талаар байнга ярьж, Оростой хийх дайны бэлтгэлийн тухай хэлэлцэхэд хүрээд байна. Миний бодлоор бол энэ нь нэг төрлийн улс төрийн шизофрени (сэтгэцийн эмгэг)-тэй дүйцэхүйц зүйл юм. Гэхдээ энэ байдал арилна гэж найдаж байна” хэмээжээ.“Украины мөргөлдөөн нь Оросыг тулааны талбарт ялах боломжгүй гэдгийг тодорхой харууллаа. Тэд Оростой эв найртай амьдрах нь дээр гэдгийг, өөрөөр хэлбэл энэ зам нь тэдний өөрсдийн ард түмний ашиг сонирхолд үнэхээр нийцэх зам гэдгийг ойлгоно гэж найдаж байна.

Хэрэв та өнөөдөр Европт өрнөж буй улс төрийн үйл явцыг ажиглавал, Европын ард түмэн Оростой дайтах хүсэлгүй байгаа нь тодорхой харагдана” гэж Ерөнхийлөгч ярьжээ. Түүнчлэн  ОХУ ч гэсэн Украинтай дайтахыг хүсэхгүй байгааг Путин онцлоод, “2014 онд Киев өөрөө дайныг сонгосон. Тухайлбал, “Майдан”-ы төрийн эргэлтийг эсэргүүцсэн Донбассын (тухайн үед Украины бүрэлдэхүүнд байсан) ард иргэдийн эсрэг Киев дайн хийх замыг сонгосон бөгөөд уг мөргөлдөөнийг зохицуулахад зуучлах гэсэн Москвагийн олон удаагийн оролдлогыг ч Украин улс хүлээж аваагүй. Хэрэв Украины одоогийн удирдлага тулалдахыг хүсэж байгаа бол тулалдаг л дээ.Гэхдээ тэд яагаад бусад хүмүүс зардлыг нь дааж, зэвсгээр хангахыг хүлээгээд байгаа юм бэ. Тэдэнд өөрсдийн гэсэн үндэслэл байгаа байх, магадгүй энэ нь өмнө нь өгсөн тусламжийн амлалтуудтай холбоотой биз” гэжээ.

Орос Украины мөргөлдөөнийг дипломат замаар шийдвэрлэхэд бэлэн хэвээр байгааг Путин мэдэгдэж, Москвагийн зүгээс Вашингтон, Киевтэй гурван талт хэлэлцээг сэргээх хүсэлтэй байгаагаа дахин тодотгосон байна. "Эдгээр хэлэлцээний зорилго нь энхийн хэлэлцээрүүд, тодруулбал зөвхөн түр зуур гал зогсоох бус, харин бат бөх, урт хугацааны хэлэлцээрүүд байгуулагдсаны дараа Украин болон Орос улсын аюулгүй байдлыг хэрхэн хангахыг хэлэлцэхэд оршино" гэж Ерөнхийлөгч хэлээд, уг хэлэлцүүлэгт Европын аюулгүй байдлын илүү өргөн хүрээтэй тогтолцоог хамруулах ёстойг нэмж дурдлаа. Өнгөрсөн лхагва гарагт Санкт-Петербург хотноо Путин АНУ-ын тусгай элч Стив Виткоффтой уулзсаны дараа Москва гурван талт хэлэлцээг сэргээхэд бэлэн байгаагаа зарлав. Үүний дараа Кремлийн туслах Юрий Ушаков хэлэхдээ, хэлэлцээний дараагийн үе шат 11-р сарын дундуур Абу Даби хотод болж магадгүй гэж мэдэгдлээ.

Холбоотой мэдээ

Францад хөл хорио тогтоогоод байна
Гал тогооны ажилтнууд агаарын бохирдолд хамгийн их өртдөг
Солонгос дахь гадаад оюутнуудын тоо өссөн нь их сургуулиудын өмнө шинэ сорилт болж байна

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Сүхбаатар, Хэнтий аймагт гарсан хээрийн түймрийг унтраажээ
26 настай эмэгтэйг эрэн хайх ажиллагаа 12 дахь өдрөө үргэлжилж байна
Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн 24 МВт-ын дулааны цахилгаан станцын барилга угсралтын ажил үргэлжилж байна
Францад хөл хорио тогтоогоод байна
Монголын шигшээ баг дэлхийн аваргын тэмцээнд өрсөлдөнө
Нийслэлийн хэмжээнд гал түймрийн 66 дуудлага бүртгэгджээ
Путин: Украины мөргөлдөөн Оросыг тулааны талбарт ялах боломжгүй гэдгийг тодорхой харууллаа
Монгол Улсын хэмжээнд 436.5 мянган өндөр настан тэтгэвэр авч байна
Эрт илрүүлэгт 203,117 хүүхэд хамрагджээ
Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан түймрийн хохирлыг тогтоох хээрийн судалгаа, хэмжилтийн ажлыг гүйцэтгэж байна
Ой, хээрийн түймэр өмнөх оны мөн үетэй харьцуулахад 29 хувиар буурчээ
Дорнод аймгийн Баян-Уул суманд хээрийн түймэр гарчээ
Э.Амарбат нарын 7 хүнд холбогдох хэргийг танхимын нийт шүүгчийн хуралдаанаар хэлэлцэхийг хойшлуулав
​Дээд шүүх Хөгжлийн банкны хэргийг хүлээж авсангүй
Олныг хамарсан жагсаал цуглаан, арга хэмжээнээс зайлсхийхийг зөвлөж байна

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он