Сэтгэгдэл 0
ТАНИЛЦ: НИТХ дахь АН-ын төлөөлөгчдийг цалинжуулдаг төрийн өмчит компаниуд

Нийслэлийн ИТХ дахь сөрөг хүчин АН-ын бүлэг 5 төлөөлөгчтэй. Сонгогчид тэдэнд 2024 оны орон нутгийн сонгуулиар итгэл хүлээлгэж, Улаанбаатар хотын төсөв, үйл ажиллагаанд хяналт тавих үүрэг өгсөн.
Гэвч АН-ын төлөөлөгчид хүлэээсэн үүргээ хангалттай биелүүлж чадаагүй гэдэг шүүмжлэл дагуулах болсон. Жишээлбэл, Сүхбаатар дүүргээс сонгогдсон төлөөлөгч Д.Бадарсан хотын гүйцэтгэх удирдлагад орж ажиллан, эрх баригч намын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд зүтгэсэн удаатай. Тэрбээр 2024-2026 оныг хүртэл Нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах төсөл, хөтөлбөрийн зохицуулагчаар ажилласан юм. Үүгээр зогсохгүй Сүхбаатар дүүргийн өөр нэг төлөөлөл Б.Эрдэнэсүх гэмт хэрэгт холбогдож, шүүхээс хорих ялаар шийтгүүлээд байгаа юм.
Тэгвэл үлдсэн 3 төлөөлөгч болох Т.Батцогт, Б.Золтуяа, О.Зундуйдорж нар нийслэлийн харьяа үйлдвэрийн газар, компаниудын ТУЗ, УЗ-д гишүүнээр ажиллаж, тусгайлсан нэмэлт цалин хангамж хүртэж байна. Тухайлбал, НИТХ дахь АН-ын бүлгийн дарга Т.Батцогт төлөөлөгчөөс гадна орон нутгийн өмчит 6 үйлдвэрийн газар, компанийн ТУЗ-д гишүүний давхар албан тушаал хашдаг. Түүний араас Б.Золтуяа 5, О.Зундуйдорж 3 байгууллагын ТУЗ-д ажиллдаг гэх мэтээр сөрөг хүчний төлөөлөгчдийн олон “давхар дээл”-тэй танилцаж болно.
Нийслэлийн ИТХ-ын ажлын албанаас гаргасан албан ёсны мэдээллээр, харьяа орон нутгийн өмчит байгууллагуудын удирдлага сард дунджаар 4 сая орчим төгрөгийн цалин авдаг. Харин түүнд хяналт тавих үүрэгтэй ТУЗ, УЗ-ийн гишүүний цалинг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлснээс ихгүй байхаар тогтоожээ.
НИТХ-ын төлөөлөгч, АН-ын бүлгийн дарга Т.Батцогт 6 төрийн өмчит компанийн ТУЗ-д ажилладаг
- “Хэсэгчилсэн инженерийн хангамжийн удирдах газар” ΟΗӨΑΑΤΥΓ
- "Улаанбаатар хотын хөгжлийн корпораци" ХК
- "Нийслэлийн Соёлын төв өргөө" ΟΗӨΑΑΤΥΓ
- “Сэлбэ хорин минутын хот корпораци” ХХК
- “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК
- “Эмээлт эко аж үйлдвэрийн парк” ХК

НИТХ-ын төлөөлөгч Б.Золтуяа 5 төрийн өмчит компанийн ТУЗ-д ажилладаг


- “Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар” ОНӨААТҮГ
- "Коп-17 хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын газар" ΟΗΘΑΑΤΥΓ
- "Тархмал эрчим хүчний дэд бүтэц" ХХК
- “Улаанбаатар кабель кар” ОНӨААТҮГ
- “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ОНӨААТҮГ
НИТХ-ын төлөөлөгч О.Зундуйдорж 3 төрийн өмчит компанийн ТУЗ-д ажилладаг


- "Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар" ОНӨААТҮГ
- "Зорчигч тээвэр хоёр" ОНӨААТҮГ
- "Сэлбэ хорин минутын хот корпораци" ХХК
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.