Сэтгэгдэл 0
Хууль бусаар оруулж ирсэн БНХАУ-ын Арвас үүлдрийн ухнаас годрон өвчин дэгджээ

Говь-Алтай, Дорноговь, Төв аймгуудад гоц халдварт годрон өвчин бүртгэгдэж, 6000 орчим ямааг устгалд оруулаад байна. Уг асуудлаар ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат болон холбогдох албаныхан мэдээлэл өгөв.
Цахим хуудсаар малын худалдаа эрхэлдэг “Саятан сүрэг” дэлгүүрийн оруулж ирсэн Арвас үүлдрийн ухнаас малын гоц халдварт ямааны годрон өвчин дэгджээ. Уг үүлдрийн ухныг хууль бусаар оруулж ирснийг Мал эмнэлгийн ерөнхий газраас тогтоож, ТЕГ болон Цагдаагийн ерөнхий газарт хандаад байгаа аж.
Энэ талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат “Өвчин тараасан эзэн, холбогдогчдыг тогтоосон бөгөөд зарим орон нутгийн удирдах албан тушаалтан худалдан авах, тараах үйл ажиллагаанд оролцсон байж болзошгүй. “Саятан сүрэг” дэлгүүр хэчнээн ухна оруулж ирж хаашаа худалдаасан нь тодорхойгүй байна. “Саятан сүрэг" дэлгүүр нь гаднаас эцэг мал импортлох ямар ч тусгай зөвшөөрөлгүй” гэдгийг хэлэв.

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.