Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Шүгэл үлээгч

УИХ-ын дарга С.Бямбацогт парламентын ардчиллаа үгүйсгэж, огцрох болзлоо хангав

57 мин өмнө
МАН-ын Ерөнхий нарийн дарга дарга Я.Содбаатар “Засгийн газрын эсрэг үйл ажиллагаа явуулсан гишүүдийг намаас хөөнө” гэсэн утгатай мэдэгдэл хийсэн нь  парламентын ардчиллыг шууд үгүйсгэсэн үйлдэл болсон.  
 
Тэгвэл түүний араас УИХ-ын дарга С.Бямбацогт өнөөдөр ардчилсан парламентынхаа эсрэг мэдэгдэл хийсэн байх юм. УИХ-ын дарга “Хуралдаа суудаггүй гишүүдэд Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийн дагуу арга хэмжээ авах боломжтой. Тэр хуулийн төслийг хэлэлцэж эхлэх шаардлагатай” гэжээ. Энэ нь ард түмний элч болсон УИХ-ын гишүүдийг сүрдүүлсэн явдал гэж улс төр судлаачид хэлж байна.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнгөрсөн хавар УИХ-ын гишүүдэд ёс зүйн хариуцлага тооцох хуулийн төсөл санаачилсан. “УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай хуулийн төсөл” хэмээн шууд нэрлэсэн уг хуулийн төсөл сөрөг хүчин АН төдийгүй МАН-ын гишүүдийн эсэргүүцэлтэй тулсанаар гацаанд орсон байдаг. Мөн нэр бүхий хуульчдын зүгээс Үндсэн хуулийн цэцэд энэ талаар гомдол мэдээлэл гаргаад байгаа билээ.
Тэдний зүгээс “Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан боловсруулж байгаа Улсын Их Хурлын гишүүнийг эгүүлэн татах тухай хуулийн төсөл Үндсэн хуульд нийцэж байгаа эсэхээс үл хамааран ийм хуулийн төсөл санаачлах эрх Ерөнхийлөгчид 2019 оны Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр олгогдоогүй. Тухайлбал, Монгол Улсын Үндсэн хуульд (2019) оруулсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин зургадугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газар хууль санаачлах эрх эдэлнэ”[1] гэснийг “Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газар хууль санаачлах эрх эдлэх бөгөөд энэхүү эрхийн хүрээ, хязгаарыг хуулиар тогтооно” гэж, мөн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 4 дэх хэсгийн “Ерөнхийлөгчид тодорхой бүрэн эрхийг зөвхөн хуулиар олгож болно” гэснийг “Ерөнхийлөгчид тодорхой бүрэн эрхийг зөвхөн энэ зүйлд заасан хүрээнд хуулиар олгож болно” гэж тус тус өөрчлөн найруулсан.[2] Ийнхүү Үндсэн хуулийн дээрхи нэмэлт, өөрчлөлтөөр Ерөнхийлөгчийн хууль санаачлах эрхэд тодорхой хүрээ, хязгаарыг бий болгосон төдийгүй энэхүү эрхийг Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлд дурдсан Ерөнхийлөгчийн үндсэн бүрэн эрхийн асуудлаар хязгаарласан Үндсэн хуулийн шаардлага тогтоосон. Энэ Үндсэн хуулиар тусгайлан тогтоосон шаардлагыг одоо хүчин төгөлдөр үйлчилж буй (2024) Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэгт “Ерөнхийлөгч хууль санаачлахдаа Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 4 дэх хэсгийг баримтална”[3] гэж тодотгож өгсөн. Мөн түүнчлэн өмнө нь үйлчилж байсан (2020) Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2 дахь хэсэгт “Ерөнхийлөгч энэ хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.3–т зааснаас бусад асуудлаар хууль санаачилна. Ерөнхийлөгч хууль санаачлахдаа Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 4 дэх хэсгийг баримтална”[4] гэж мөн адил зохицуулж байсан болно.

Үндсэн хуулиар өөрт олгогдоогүй тодорхой бүрэн эрхийн асуудлаар Ерөнхийлөгч хуулийн төсөл санаачлан боловсруулж байгаа үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох (Хорин зургадугаар зүйлийн 1 дэх хэсэг болон Гучин гуравдугаар зүйлийн 4 дэх хэсэг) зохицуулалтын үзэл санаа, гол агуулга, суурь зарчимд нийцэхгүй төдийгүй төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим болох хууль дээдлэх зарчмыг, нэн ялангуяа хууль дээдлэх зарчмын суурь болох Үндсэн хуулийг дээдлэх зарчмыг зөрчиж байна” гэдэг мэдээллийг Үндсэн хуулийн Цэцэд гаргаад байгаа юм.
 
Өөрөөр хэлбэл, УИХ-аар хуулийн төсөл хэлэлцүүлэх “алх” атгаж буй спикер Үндсэн хууль зөрчсөн мэдэгдэл хийсэн гэсэн үг. Үндсэн хуулийн дагуу Ерөнхийлөгч УИХ-ын үйл ажиллагаатай холбоотой хууль санаачлах эрхгүй. Гэтэл УИХ-ын дарга Үндсэн хууль зөрчиж, парламентын бүрэн эрхэд халдсан энэхүү хуулийн төслийг дэмжсэн   мэдэгдэл хийж буй нь өөрөө огцрох хүртэл хариуцлагын асуудал үүсгэх боломжтой болгож байна.
 
Нам, төрийн эрх мэдлийг атгаж буй өндөр эрх мэдэлтнүүд шил шилээ даран ардчилсан парламент, намын үйл ажиллагааны үзэл бодлоо илэрхийлэх эрх, эрх чөлөөг хумин боох талаар ярьж эхэллээ. Энэ бол тун ч том газрын зурагны нэг үзүүр ч байж болох юм.
 

[1] https://legalinfo.mn/mn/detail?lawId=367
[2] https://legalinfo.mn/mn/detail?lawId=367
[3] https://legalinfo.mn/mn/detail?lawId=17140610916031
[4] https://legalinfo.mn/mn/detail?lawId=15441

Холбоотой мэдээ

Санхүүгийн зохицуулах хорооны дарга Т.Жамбаажамц Олон улсын валютын сангийн ажлын хэсгийнхэнтэй уулзлаа
Үндэсний баялгийн сангийн шинэчлэл, уул уурхайн салбарын төлөвийн талаар санал солилцлоо
Хоёр алба хаагчийг амины орон сууцтай болголоо

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

УИХ-ын дарга С.Бямбацогт парламентын ардчиллаа үгүйсгэж, огцрох болзлоо хангав
Улсын хэмжээнд зэвсэгт хүчний цэргийн бүх анги салбарт эрсдэлийн үнэлгээний иж бүрэн шалгалтыг хийжээ
Брэд Питт найз бүсгүй Инес де Рамоныг шинэ киноны танилцуулгад дагуулан очжээ
Төв Азийн бүс нутгийн чухал ашигт малтмалын өртгийн сүлжээг хөгжүүлэх санамж бичиг байгуулав
“Монгол Улсын гамшгийг сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийн гэрээнд гарын үсэг зурлаа
Ж.Энхбаяр: Худалдаа, тээвэр, үйлдвэрлэл, хөрөнгө оруулалтыг хооронд нь холбосон бүс нутгийн зангилаа болох зорилт тавьж байна
Хүүхдийн төлөө сангийн санхүүжилтээр Монгол Улсад анх удаа хүүхдийн архаг өвдөлт, булчингийн чангарлыг эмчлэх дэвшилтэт аппаратыг нэвтрүүллээ
Танилц: Хотын орлогч нарын олон “давхар дээл”
Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр БНХАУ-ын сангийн дэд сайд Ляо Минтэй уулзлаа
Эрчим хүчний яам, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
Дорнод аймгийн Матад суманд гарсан ой хээрийн түймрийг бүрэн унтраажээ
Бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлсэн гэх хэргийг прокурорт буцаав
АТГ: Мөрдөн байцаалтын 1 хэрэгт 3 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав
"Дэлхийн зүрхний өдөр" тохиож байна
Дизель түлшний үнэ цаашид хэр өсөх вэ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он