Сэтгэгдэл 0
Брэд Питт найз бүсгүй Инес де Рамоныг шинэ киноны танилцуулгад дагуулан очжээ

62 настай жүжигчин Брэд Питт найз бүсгүй Инес де Рамоны хамт Сан-Себастьяны кино наадамд "Heart of the Beast" шинэ киногоо танилцуулахаар Мадрид хотод хүрэлцэн ирсэн бөгөөд 33 настай Де Рамон түүнийг бүхий л хугацаанд түүнтэй хамт байжээ. Ням гарагт нэгэн барилгаас гарч явахдаа алдарт жүжигчин маань үнэт эдлэлийн дизайнер бүсгүйн гараас хөтлөөд явж байсан нь олны анхаарлын төвд оржээ. Тэд Мадрид хотод долоо хоногийн өмнө ирсэн бөгөөд тансаг зэрэглэлийн өрөө, дээд зэрэглэлийн хоол, рашаан сувилал болон бусад тав тухтай үйлчилгээгээрээ алдартай таван одтой "Mandarin Oriental Ritz" зочид буудалд байрласан байна.
Хосыг анх 2022 оны арваннэгдүгээр сард Лос Анжелесийн Боногийн тоглолтын тайзны ард харж байсан бөгөөд хэдхэн хоногийн дараа эх сурвалж PEOPLE сэтгүүлд “Питт, де Рамон хоёр хэдэн сар болзож байгаа" гэж мэдэгджээ. Түүнээс хойш де Рамон, Питт нар бүр хамтдаа амьдарч, улаан хивсний ёслолд харагдах болсон. Бүсгүй өмнө нь "Цус сорогчийн өдрийн тэмдэглэл" киноны жүжигчин Пол Уэслитэй гэрлэж байсан ч 2024 оны хоёрдугаар сард салж байв. 2022 оны арванхоёрдугаар сард жүжигчин эр Де Рамоныг "Вавилон" киноныхоо Лос-Анжелес дахь нээлтэд нь дагуулан юм. Хосууд үдэшлэгийн үеэр бие биенийгээ тэвэрч буй нь харагдаж байв.
Хэдэн өдрийн дараа тэд Питтийн 59 насны төрсөн өдрийг Холливудын Итали ресторан хамтдаа тэмдэглэсэн. 2024 оны хоёрдугаар сард ойрын эх сурвалж нь бүсгүйг Питтийн гэрт нүүж очсон тухай хэлжээ. "Шинэ амьдрал" эхлүүлэхээр төлөвлөж буй хуучин эхнэр Анжелина Жоли нь Лос-Фелиз дэх байшингаа саяхан 25 сая ам.доллароор зарсан байна.

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.