Сэтгэгдэл 0

Реппер Шон “Дидди” Комбс 2016 онд нэгэн зочид буудлын хонгилд хуучин найз бүсгүй, дуучин, загвар өмсөгч Кассандраг өшиглөж, түлхэж буй бичлэг нь өнгөрсөн долоо хоногт CNN-ээр цацагдсан бөгөөд алдарт реппер тухайн үед эмэгтэй хүний биед халдсандаа уучлалт гуйсан байна. Тэрбээр Инстаграм дахь албан ёсны хуудсаараа дамжуулан тухайн үед хийсэн уучилшгүй үйлдэлдээ бүрэн хариуцлага хүлээнэ гэж бичжээ.
“Би тухайн үед өөрөөсөө их ичсэн. Одоо ч ичиж явдаг. Тэр явдлын дараа би мэргэжлийн хүнээс тусламж гуйсан. Сэтгэл заслын эмчилгээнд хүртэл явж, өдөр бүр бурханаас хайр, энэрэл, өршөөл эрэн зайлбирдаг байсан. Би их харамсаж байна” гэж Дидди бичсэн байна. Гэтэл хохирогч гэж үзэж болохуйц Кассандрагийн өмгөөлөгч нар Америкийн CBS телевизээр дамжуулан Диддигийн албан ёсны мэдэгдэлд хариу өгөхдөө “Дидди үйлдэлдээ чин сэтгэлээсээ гэмшээгүй. Манай үйлчлүүлэгчийн нэр хүндийг ч бодоогүй. Зөвхөн өөрийнхөө нэр хүндийг хамгаалах гэсэндээ л тийнхүү уучлалт гуйхыг аядсан” гэж буруушаажээ.

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.