Сэтгэгдэл 0
Морингагийн навчны нунтаг агуулсан хүнсний нэмэлт бүтээгдэхүүнээс нян илэрчээ

ИНФОСАН-гийн мэдээлснээр дараах үйлдвэрлэгчийн цувралын дугаар бүхий Морингагийн навчны нунтаг агуулсан хүнсний нэмэлт бүтээгдэхүүнээс Сальмонелла нян илэрсэн тул АНУ-ын Хүнс эмийн агентлаг болон Өвчний Хяналт сэргийлэлтийн төвөөс эргүүлэн татаж байна.
Уг эргүүлэн татагдсан Live it Up, Why Not Natural, Doctor's Pride, TNVitamins гэсэн 4 брэндийн хүнсний нэмэлт бүтээгдэхүүнүүдийг Amazon, TikTok Shop, Shein, eBay зэрэг олон улсын онлайн худалдааны сувгаар зардаг бөгөөд 80 орчим улс, нутаг дэвсгэрт хэрэглэгчдэд худалдаалагдсан байна.
Иймд иргэд та бүхэн онлайнаар эдгээр үйлдвэрлэгчийн, тодорхой цувралын дугаартай бүтээгдэхүүнийг захиалан авахгүй байхыг Эрүүл мэндийн яамнаас анхааруулж байна.

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.