Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Дэлхий дахин

"Парис 2024" олимпын бамбар Марсель хотоос Франц дахь аяллаа эхлүүллээ

2024/05/15

"Парис 2024" олимпын бамбар нь өлгий нутаг Эллада орноороо буухиалж, улмаар түүхэн алдарт “Белем” далбаат хөлөг онгоцоор Газар дундын тэнгисийг гатлан, Марсель хотоос Франц дахь аяллаа эхлүүллээ. 

Орчин үеийн анхдугаар олимпын наадам сэргэн өрнөсөн 1896 онд бүтээгдсэн “Белем” хөлөг онгоц Марселийн боомтод ирэх мөчид 1,000 орчим усан завь угтаж, бамбарт буухианы аяллыг эхлүүлэхээр 50,000 гаруй хүн хуран цугласан байна.

Ариун бамбарын буухиаг “Лондон 2012” олимпын усанд сэлэлтийн аварга Флоран Манаду анхлан эхлүүлсэн бол нэрт хөлбөмбөгч Базиль Боли, Дидье Дрогба, "Марсель" клубын үнэнч фэн, 83 настай Коллетт Катальдо зэрэг эрхмүүд үргэлжлүүлэв.

Олимп эхлэхээс 100 хоногийн өмнө Грекийн Олимпиад ассан буухиа нь 79 хоногийн турш Францын 6 арал, эх газрын 65 нутаг дэвсгэрийн 400 гаруй хот суурин газраар 12,000 км аялах юм. Түүнчлэн бамбарыг залах хүндэт үүргийг 10,000 хүн гүйцэтгэхээс хамгийн балчир нь 10 настай, хамгийн ахмад нь 107 настай байх ажээ.

Одоогоор бамбарын аян Корсикад хүрсэн бөгөөд энэхүү газар 1992 оны Альбервиллийн өвлийн олимпын гал айлчилж байсан түүхтэй.

Корсикад олимпын хүрэл, дэлхийн аварга, алдарт жүдоч бүсгүй Присилла Гнето, "Бастия" хөлбөмбөгийн клубын одод, нийт 120 хүн бамбарыг хүндэтгэлтэй залан гүйнэ гэж Монголын Үндэсний Олимпын Хорооноос мэдээллээ. 

Холбоотой мэдээ

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл хэлэлцэхийг дэмжив
Владимир Путин Украинтай хийж буй дайнаа өргөжүүлэхээр төлөвлөж байна
Гачуурт, Хуандайн амны хэрэглэгчдийн цахилгаан хангамжийг сайжруулна

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл хэлэлцэхийг дэмжив
Владимир Путин Украинтай хийж буй дайнаа өргөжүүлэхээр төлөвлөж байна
Гачуурт, Хуандайн амны хэрэглэгчдийн цахилгаан хангамжийг сайжруулна
УИХ-ын дарга С.Бямбацогт Монголбанкны удирдлагуудтай “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл”-ийн асуудлаар санал солилцлоо
Хувь хүний нууцад халдах болон задруулах нь гэмт хэрэгт тооцогдоно
Ирэх долоо хоногоос тариалангийн бүс нутгуудад нойтон цас орно
“АЙЧИ-НАГОЯА-2026”: Дугуйн эмэгтэй тамирчид бариандаа орлоо
Х:17 автобус Цонжин болдог орчимд зогсох боломжтой боллоо
“Шунхлай” ХХК-ийн 100 тэрбум төгрөгийн бондын анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
"Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хууль зөрчих" зөрчил буурчээ
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
"WorldSkills Shanghai 2026" ерөнхий ассамблэй эхэллээ
Иргэний нисэхийн 50 мэргэжилтнийг БНХАУ-д сургах, хамтран ажиллах санамж бичиг байгуулав
Зуслангийн чиглэлд ЗҮ:4 “Гүнт-Жигжид-Шадивлан-7 Буудал” чиглэл иргэдэд үйлчилнэ
БНСУ-д нас барсан таван гадаад оюутан тутмын нэг нь амиа хорлосон байна

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он