Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Дэлхий дахин ,Гаднын хэвлэлд

Хээрийн сургуулийн талаар хятадууд юу өгүүлэв...

2024/05/15
Энэ сарын 12-нд Дорноговь аймгийн нутагт эхэлсэн Монгол Улс, БНХАУ-ын “Талын түнш-2024” хамтарсан цэргийн сургуулилт нь хоёр орны хооронд хамтран зохион байгуулж буй хамгийн анхны цэргийн хээрийн сургуулилт юм. Хятадын талаас бүтэн батальоны дайтай цэрэг, төрөл бүрийн зэвсэг, дугуйт техник илгээн оролцож байна. Тэгвэл энэхүү “Талын түнш-2024” хамтарсан сургуулилтаас бид юуг ойлгож болох вэ? хэмээн chinamil.com-ийн сэтгүүлч Ли Чао бичжээ.

Нэгдүгээрт, хоёр орны хооронд цэргийн харилцан итгэлцлийг дэмжиж байна. Сүүлийн хорин жилд Монгол, Хятадын цэрэг, батлан хамгаалахын хамтын ажиллагаа урт хугацааны өсөлттэй үзэгдэж буй нь 2004 онд талууд Монгол, Хятадын батлан хамгаалах, аюулгүй байдлын зөвлөлдөх уулзалтаар тавьсан тулгын чулуунаас эхтэй бөгөөд 2009  онд хоёр талын цэргүүд хамтран энхийг сахиулах хамтарсан сургуулилт хийсэн бол 2013 онд байгалийн гамшгийн үед авран хамгаалах “Хээрийн пионер” нэртэй сургуулилтыг хийж байв. БНХАУ-ын Батлан хамгаалахын сайд 2021 онд Монгол Улсад айлчилснаас жилийн дараа хоёр талын батлан хамгаалахынхан виртуаль уулзалт зохион байгуулснаас хойш жил бүр цэргийн солилцоо, хамтын ажиллагаа тус хоёр орны хувьд улам эрчимжсээр “Хил хамгаалах хамтын ажиллагаа-2023” нэртэй хамтарсан цэргийн сургуулийг хил орчмын бүсэд зохион байгуулж байлаа.

“Талын түнш-2024” бол тус хоёр орны зэвсэгт хүчний хамтарсан анхны хээрийн сургуулилт ба агуулгын хувьд ч өмнө нь зохион байгуулсан энхийг сахиулах, гамшгийн үед авран хамгаалах ажиллагаа явуулах сургуулилтуудаас тэс өмнөө. Хятадын талаас батальоны дайтай цэрэг илгээсэн нь галт дайралт, ажиллагааны дэмжлэг, тээврийн дэмжлэг, техникийн дэмжлэг үзүүлэх гээд олон тусгай элементийг агуулсан учир олон төрлийн зэр зэвсэг, дугуйт техникийг Монголын нутаг руу илгээсэн нь хоёр орны хооронд цэргийн харилцан итгэлцэл үзүүлж буйг илтгэсэн хэрэг. Энэ нь цаашдаа хоёр орны хилийн бүс дэх энх тайван, тогтвортой байдлыг хангах олон удаагийн цэргийн солилцоо хийж болох эхлэлийг бататгаж өглөө.

Хоёрдугаарт, хоёр тал хамтран бүс нутгийн аюулгүй, тогтвортой нөхцлийг хамгаална. АНУ-ын талаас Ази-Номхон далайн орнуудад чиглэсэн дипломат нүүдэл хийх нь сүүлийн жилүүдэд олширсон. АНУ, БНСУ-ын тэргүүлэгчдийн 2023 онд гаргасан Вашингтоны тунхаглал Америкийн цөмийн шумбагч хөлгүүдийг Солонгосын хойг орчимд тараан байрлуулах боломжийг нэмэгдүүлж болзошгүй. АНУ, Япон, БНСУ хамтран анх удаа гурвалсан агаарын сургуулилтыг тухайн жилдээ зохион байгуулж, тус хойг дахь түгшүүрт байдлыг улам хурцатгаж байв. Энэ жил АНУ, Япон, Филиппин улстай гурван талт уулзалт зохион байгуулсан нь бүс нутгийн зөрчилдөөнийг өдөөн хатгасан. Дээрх нүүдлүүд нь тус бүсийн орнуудын стратегий нь аюулгүй байдлыг хутган үймүүлээд зогсохгүй, аль нэг талыг сонгох шахаанд оруулж байна. Энэ утгаар нь авч үзвэл Монгол Улс зэвсэгт хүчний хамтын ажиллагааны олон талт байр суурийг хадгалж, Хятадтай хамтран цэргийн хээрийн сургууль хийж буй нь гурав дагч талыг онилоогүйгээ харуулж байна гэж ойлгож болох юм. Монгол-Хятадын хамтарсан цэргийн сургууль нь тус улс зөрчилдөөний урхинд чирэгдэж орохын оронд хөрш зэргэлдээ орнуудтайгаа батлан хамгаалахын прагматик хамтын ажиллагаа байгуулахыг эрмэлзэж, Хятадтай хамтран бүс нутгийн аюулгүй, тогтвортой байдлыг хангахыг хичээж байгаа нь илт.

Гуравдугаарт, хоёр тал хамтран Дэлхийн аюулгүй байдлын санаачлагыг хэрэгжүүлнэ. БНХАУ, Монгол Улсын хооронд Шинэ эрин эхлүүлж, Хэтийг харсан дэвшилтэт стратегийн хамтралын талаарх хамтарсан мэдэгдэлд/2022 он/ Монголын тал цаг уурын өөрчлөлт, терроризм зэрэг дэлхийд тулгамдсан олон асуудлыг шийдвэрлэхэд Хятадын талтай хамтран Дэлхийн аюулгүй байдлын санаачлагын хүрээнд гамшгаас сэргийлэх, гамшгийн хор хохирлыг бууруулах, нийтийн эрүүл мэндийг дэмжих чиглэлээр идэвхтэй хамтран ажиллах эрмэлзлэлээ илэрхийлсэн. Монгол, Хятадын хамтарсан цэргийн сургууль нь хууль бус зэвсэгт бүлэглэлийн үйл ажиллагааны эсрэг анхаарч Дэлхийн аюулгүй байдлын санаачлагын хүрээнд бодит хамтын ажиллагааг бий болгохыг эрмэлзэж байгаа юм.

Монгол, Хятадын талаас хамтран хэрэгжүүлж буй Дэлхийн аюулгүй байдлын санаачилга нь хоёр орны хооронд хэтийн стратегийн хамтралын эрүүл хөгжлийг хангаад зогсохгүй Зүүн хойд Азид аюулгүй байдлын засаглалыг хамтран байгуулж, аюулгүй байдлын ацан шалаанд орохоос сэргийлэх, зайлсхийх зорилготой. Иймийн учраас бүс нутгийн аюулгүй байдлын хамтын ажиллагаанд эерэг, тогтвортой энерги шахахад идэвхийлэн үүрэг гүйцэтгэнэ. Энэ жил БНХАУ, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой тохиож байна. Монгол, Хятадын батлан хамгаалахын харилцаа ирээдүйд яригдах шинэ утга агуулгыг улам баяжуулахын тулд олон салбарт хамтран ажиллаж буйг энд цохон тэмдэглүүштэй.

Холбоотой мэдээ

Ази тив дэлхийн дунджаас хоёр дахин хурдтай дулаарч байна
Австрали хүнд гэмт хэрэг үйлдсэн ч шүүхийн шийдвэрээр хугацаагүй ял өгөх боломжгүй гадаад иргэдийг Науру арал руу шилжүүлнэ
АФГАНИСТАН: Газар хөдлөлтийн голомтын ойролцоох тосгод бүхэлдээ сүйдэж, амиа алдагсдын тоо нэмэгдэж байна

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 3
  • Зочин

    Олон удаагийн цэргийн солилцоо гэнэ үү , Хятадтай цэргээ солилцож, хятад цэрэг Монголд, Монгол цэрэг хятадад тодорхой хугацаанд алба хаах уу больж үзээрэй . Мйм л юм хийж тэнэгтэв улстөрчид гэгч үхэрнүүдээ . Хэзээ ч болохгүй юм энэ шүү .одоо бүр зальдаж цэрэг мэргээ оруулах нь цаашдаа байршуулна, тэгээд бүр ..... Эрх баригчид аа ухаантай л бж үзээрэй , бүх юманд нь оролцож гараа лав дүрсэн гаргаж барахгүй бгаа одоо цэрэг бүр гар бариад бугуй , яван чангарах нь . Арайийм юм бхгүй шү

    [ 202.55.188.102 ]
    2024/07/21
  • No

    hitadaas uur daisan dairahguishdee ugaasaa !!! Daisantaiga hamtraad Ardtumnee ustgah beltgel hiij baigaan bn!

    [ 69.209.107.224 ]
    2024/07/20
  • Энхээ

    Бүүр ийм дээрээ тулцан юм уу?

    [ 202.126.89.218 ]
    2024/05/17

Шинэ мэдээ

Их уншсан

ТББХ: УИХ-ын даргыг хүсэлтийнх нь дагуу үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг дэмжив
"Ногоон нуур-1008 айлын орон сууц"-ны төслийн барилгыг хүлээлгэн өглөө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Энэтхэг Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Өдөрт 25-30 залилах гэмт хэрэг бүртгэгдэж байна
Цахимаар сонгуульд оролцох эрхийг хангах боломжийн талаар зөвлөлдлөө
Улаанбаатар-Арвайхээр чиглэлд үзэгдэх орчин хязгаарлагдмал байна
ХШТХ: УИХ-ын 2025 оны 62 дугаар тогтоолоор байгуулагдсан хянан шалгах түр хороо хуралдав
ТББХ: Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах саналыг хэлэлцэн шийдвэрлэлээ
Халтиргаа гулгаа үүсэхээс сэргийлж 99 тонн давс, 6 тонн бодис цацаад байна
Сурагчдыг теле хичээлд хамрагдахыг уриалжээ
Зудын урьдчилсан төлөвийг тооцоолон гаргалаа
Дулаан хангамжийн 11 Г, Д гол шугамыг ф1000 мм-ийн голчтой болгон өргөтгөж, шинэчлэв
Угаар мэдрэгчийг унтраахгүйгээр агаар сэлгэлт хийвэл дохио автоматаар зогсоно
ДЦС-5 төсөл: Төр, хувийн хэвшлийн түншлэлийн гэрээ байгуулах эрх олгох тухай тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцэнэ
Солонготын даваанд цас орсны улмаас замын зорчих хэсэгт халтиргаа, гулгаа үүссэн байна

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2025 он