Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Улс төр

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай болон Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв

1 цаг 21 минут
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод өнөөдөр /2026.06.29/ Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин, А.Ариунзаяа, Ж.Бат-Эрдэнэ, А.Ганбаатар, Г.Лувсанжамц, Л.Мөнхбаатар, Б.Мөнхсоёл, О.Номинчимэг, С.Одонтуяа, Б.Пүрэвдорж, Д.Цогтбаатар, Л.Энхнасан нарын 55 гишүүнээс Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төслийг өргөн мэдүүлэв.
Монгол Улсад хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрийг 23 жилийн өмнө баталсан бөгөөд тус хөтөлбөрт “Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн үйл ажиллагааг идэвхжүүлж, Үндсэн хуульд заасан хүний эрхийн зөрчилд, хүчтэй ажиллах механизм бүрдүүлнэ” гэсэн зорилт тавьсан байна. Энэ сэдэв хөндөгдөөд 30 жил болж байгаа төдийгүй үүнтэй холбоотой хуулийн төслүүд дөрвөн парламент дамжсаныг Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин онцлов. 2020-2024 оны парламентын бүрэн эрхийн хугацаанд Улсын Их Хурлын гишүүн асан Ц.Мөнх-Оргил хуулийн төслийн талаарх судалгаа, харьцуулалт, тооцоолол гээд бэлтгэл ажил, төслийн боловсруулалтыг нягт, нямбай хийсэн тул Хууль тогтоомжийн тухайд хуулийн шаардлагыг бүрэн хангасан энэхүү төслийг өргөн мэдүүлж байна гэлээ.


Хуулийн төслийн гол зорилго нь иргэний үндсэн эрхийн хяналтыг Үндсэн хуулийн цэцэд бий болгох бөгөөд Монгол Улсын Үндсэн хууль дахь хүний эрх, эрх чөлөө цаасан дээр үлдэх үү, эсвэл амьдралд хэрэгжих үү гэдэг асуултад хариулахад чиглэсэн гэдгийг Х.Тэмүүжин гишүүн хэлэв.
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл:


Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйлд заасан Үндсэн хуулийг чандлан сахиулах баталгаа болох Үндсэн хуулийн цэцийн Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавих, түүний заалтыг зөрчсөн тухай дүгнэлт гаргах, маргааныг магадлан шийдвэрлэх бүрэн эрхийг хэрэгжүүлэх үндсэн зарчим, зохион байгуулалт, бие даасан байдлын баталгаа, Цэцийн гишүүний эрх зүйн байдлыг тогтоох зорилгоор тус хуулийн төслийг боловсруулжээ.
Хуулийн төсөл нь таван бүлэг, 23 зүйлээс бүрдсэн бөгөөд зарчмын шинжтэй дараах зохицуулалтуудыг тусгасан байна. Тухайлбал, Үндсэн хуулийн цэц, түүний бүрэн эрх, Цэцийн үйл ажиллагааны зарчим, Цэцийн гишүүнд тавих болзол, шаардлага, нөхцөл, томилох үйл ажиллагаа, бүрэн эрх эхлэх, үргэлжлэх, дуусгавар болох зохицуулалт, Цэцийн гишүүний тангараг, Цэцэд маргаан хянан шийдвэрлэх бүрэлдэхүүн, Цэцийн дарга, түүний бүрэн эрх, Цэцийн Тамгын газрын чиг үүрэг, зохион байгуулалтын талаар тусгажээ. Мөн Цэцийн гишүүний хараат бус байдал, эдийн засаг, нийгмийн баталгаа болон үйл ажиллагаандаа баримтлах зарчим, хүлээх үүрэг, хориглох, хязгаарлах зүйл, эгүүлэн татах, бүрэн эрхийг түдгэлзүүлэх болон Цэцийн үйл ажиллагааны баталгаа, Цэцийн төсөв, санхүүгийн бие даасан байдлын зохицуулалтыг тусгасан аж.
Төсөл батлагдсанаар Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл баримтлалд нийцүүлэн Үндсэн хуулийн шүүх болохыг нь хуульчлан тодорхойлох төдийгүй энэ нь иргэний үндсэн эрх, эрх чөлөөг хамгаалах, төрийн эрх мэдлийн хуваарилалтыг хангуулах баталгаа болж, Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавих, түүний заалтыг зөрчсөн тухай дүгнэлт гаргах, маргааныг магадлан шийдвэрлэх бүрэн эрхийг хэрэгжүүлэх эрх зүйн орчин бүрдэнэ гэж төсөл санаачлагчид үзжээ.
Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл: 
Хуулийн төслийн гол өөрчлөлт Үндсэн хуулийн цэц үндсэн эрхийн маргааныг иргэдийн өргөдлийн дагуу, өөрийн санаачилгаар буюу эрх бүхий байгууллага, албан тушаалтны хүсэлтээр, мөн эрх мэдэл хуваарилалтын маргааныг Үндсэн хуульд заасан эрх мэдэл хуваарилалтын оролцогчдын хүсэлтээр хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад чиглэсэн байна.


Хуулийн төсөл батлагдсанаар дараах зарчмын шинэлэг зохицуулалтыг тусгажээ. Үүнд:
Үндсэн хуулийн Жаран дөрөв, Жаран зургадугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны хүрээнд "Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавих", Үндсэн хууль зөрчсөн маргааныг хянан шийдвэрлэх чиг үүргээ Цэц нь иргэнээс ирүүлсэн "үндсэн эрх" зөрчигдсөн тухай өргөдлийг хүлээн авч шийдвэрлэх зохицуулалт, Үндсэн хуулийн процессын эрх зүйн дэлхий нийтийн чиг хандлагын хүрээнд "өргөдөлд" тавигддаг шалгуурыг нарийвчлан тусгасан байна.
Цэц нь Үндсэн хуулийн шүүх болохын хувьд хянан шийдвэрлэх маргааны агуулгыг "хамаарлын зарчмын" хүрээнд томьёолохын зэрэгцээ Үндсэн хуулийн цэцэд ирсэн аливаа өргөдөл, мэдээллийн талаарх урьдчилсан хяналтыг Үндсэн хуулийн шүүхийн Тамгын газар ерөнхий бүртгэлийн хүрээнд гүйцэтгэдэг жишиг бусад улс оронд тогтсон бөгөөд энэ нь Цэцэд ирсэн өргөдөл, мэдээллийн анхны буюу хэлбэрийн шалгалтыг Тамгын газар ерөнхий бүртгэлийн хүрээнд шалгаж, хуулийн шаардлага хангаагүй асуудалд бүртгэгч /хуульч/ нар хариу өгч буцаах, зарим тохиолдолд хуулийн шаардлага хангуулах арга хэмжээг авахаар журамлах нь Үндсэн хуулийн цэцийн гишүүдэд зохиомол ачаалал үүсэхээс урьдчилан сэргийлэх ач холбогдолтой тул хуулийн төсөлд тусгасан байна.


Маргаан хянан шийдвэрлэхтэй холбоотой зохицуулалтыг нарийвчлан зохицуулснаар Үндсэн хуулийн цэц онолын шүүх болох нөхцөл хангагдана гэж үзжээ. Түүнчлэн Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн үндэслэлийг онолын түвшинд, ойлгомжтой, үндэслэл сайтай гаргах, үндэслэлээ бичгээр дэлгэрэнгүй тайлбарлах шаардлагын үүднээс хуралдаан дууссанаас хойш хоёр сарын дотор Цэцийн шийдвэрийг эцэслэн бичиж, ёсчлох, улмаар тодорхой хугацаанд нийтэд мэдээлэх, нийтлэх, эмхэтгэж хэвлэхээр хуульчлах, маргааны оролцогчдын эрх зүйн байдлыг тодорхой болгох, эрх үүргийг тусгайлан хуульчлах, Үндсэн хуулийн цэцийг үл хүндэтгэсэн, хуралдааны дэг зөрчсөн этгээдэд хүлээлгэх хариуцлагыг тусгасан байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Холбоотой мэдээ

Статистикийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл өргөн мэдүүлэв
Л.Ганбат: Энэ жил 194 шалгуулагч 10 хичээлээр 800 оноо авсан
Тайваний “TRI-Service” эмнэлгийн эмч мэргэжилтнүүдийн баг ГССҮТ-д туршлага солилцож, тусламж үйлчилгээтэй танилцлаа

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Статистикийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл өргөн мэдүүлэв
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай болон Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Л.Ганбат: Энэ жил 194 шалгуулагч 10 хичээлээр 800 оноо авсан
Тайваний “TRI-Service” эмнэлгийн эмч мэргэжилтнүүдийн баг ГССҮТ-д туршлага солилцож, тусламж үйлчилгээтэй танилцлаа
Ц.Идэрбат: Монгол Улс хөрөнгө оруулагч бүрийг урт хугацааны түнш гэж үзэж, бодлогын тогтвортой, ил тод орчныг бүрдүүлэхэд тууштай ажиллана
Монгол, Оросын хамтарсан өсвөрийн геологичид ОХУ-ын Бүгд Найрамдах Алтай Улсад чуулж байна
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 44 дуудлага мэдээлэл бүртгэгджээ
Дэлхийн малчдын чуулганы бүртгэл үргэлжилж байна
Ховд аймагт 958 өрхийн нийт 349766 толгой малд вакцин хийжээ
Хөвсгөл нуур орчимд олон улсын стандартад нийцсэн хог хаягдлын байгууламжийг ашиглалтад оруулна
Улсын Их Хурлын асуулгын цагаар нийгмийн хамгаалал, халамж сэдвийг хөндөж, хууль тогтоолын төслүүдийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар шилжүүллээ
АБГББХ: Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2025 оны санхүүгийн нэгтгэсэн тайлангийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв
“Хуульчдын өдөр”-ийг угтаж ХЗДХЯ-ны зарим албан хаагчдыг шагнаж, урамшууллаа
Эрүүл мэндийн сайд Э.Батшугар ОХУ-ын эрүүл мэндийн дэд сайд Евгения Котоватай уулзлаа
УИХ-ын гишүүн М.Ганхүлэг ОХУ-ын Төрийн Думын Биеийн тамир, спортын байнгын хорооны дарга Олег Васильевич Матыциныг хүлээн авч уулзлаа

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он