Сэтгэгдэл 0

Завхан аймгийн Их-Уул сумын Цэцүүх багийн "Нам" гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 279 км, сумын төвөөс зүүн зүгт 55 км, Тосонцэнгэл сумаас зүүн зүгт 100 км/-т ой хээрийн гал түймэр гарсан тухай мэдээллийг 2026.09.17-ны өдрийн 17:35 цагт хүлээн авчээ.
Ойн түймрийг 2026 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 12:00 цагт цурамд оруулж, 14:32 цагт бүрэн унтрааж, аймгийн Засаг дарга болон байгаль хамгаалагчид хүлээлгэн өгсөн байна.
Түймрийг Тосонцэнгэл сум дахь Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид, орон нутгийн иргэд хамтран унтраасан бөгөөд урьдчилсан байдлаар 1.4 га талбай өртөж шатжээ.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.