Сэтгэгдэл 0
Олон улсын атомын энергийн агентлагийн ерөнхий бага хурлын 70 дугаар чуулган үргэлжилж байна

Монгол Улсын төлөөлөгчид Олон улсын атомын энергийн агентлагийн (ОУАЭА) Ерөнхий бага хурлын 70 дугаар чуулганд оролцох хүрээнд ОУАЭА-ийн Техникийн хамтын ажиллагааны газар, Цөмийн эрчим хүчний газар болон Баталгааны газартай хоёр талын уулзалт хийж, хэд хэдэн дагалдах арга хэмжээнд илтгэгчээр оролцов.
ОУАЭА-ийн Техникийн хамтын ажиллагааны газартай хийсэн уулзалтаар талууд Монгол Улс болон ОУАЭА хооронд эрүүл мэнд, хөдөө аж ахуй, шинжлэх ухаан, уул уурхай, эрчим хүчний салбарт хамтран хэрэгжүүлж буй төслүүдийн явцыг дүгнэж, хэтийн төлөвийн талаар дэлгэрэнгүй санал солилцов.
Түүнчлэн, Байнгын төлөөлөгч Д.Мөнхтөр ОУАЭА-ийн Ази, Номхон далайн бүс нутгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийн (RCA) асуудлаарх дагалдах арга хэмжээнд оролцож, Монгол Улсад хэрэгжүүлж буй техникийн төслийн үр өгөөж, хамтын ажиллагааны талаар ярилцаж, байр сууриа илэрхийлэв.
ЦЭК-ын Ажлын албаны Цөмийн технологийн бодлогын газрын дарга М.Чадраабал “Туяа эмчилгээг өргөжүүлэхэд санхүүжилт татах амжилттай туршлагууд” арга хэмжээнд оролцож, Монгол Улсын хавдрын өвчлөлийн өнөөгийн байдал, оношилгоо, эмчилгээг өргөжүүлэх хүрээнд байгуулахаар зорьж буй “Хавдар судлалын үндэсний төв-2” төслийн хөрөнгө оруулалтыг татах баримт бичгийн талаар мэдээлэл өгч, санал солилцов.

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.