Сэтгэгдэл 0

Тус улсын Баруун Суматра мужид борооны улирал эхэлсний улмаас их хэмжээний бороо орж, хүйтэн лавын аварга давалгаа үүсэж, 28 хүн амиа алдсан харамсалтай явдал тохиолджээ. Мөн арав орчим хүн ор сураггүй болсныг эрэн хайх ажиллагааг орон нутгийн аврах албаныхан эрчимтэй явуулж байна. Өнгөрсөн амралтын хоёр өдрөөр аадар бороо тасратгүй орсны улмаас иргэдийн орон гэр, их хэмжээний тутаргын талбай үеэрт автсан талаар Индонезийн Үндэсний гамшигтай тэмцэх газрын төлөөлөгч мэдээллээ.
Орон нутгийн албанаас бороо, шавартай холилдон урсах Марапи галт уулын хүйтэн лавнаас сэрэмжилж, аюулгүй газар руу нүүх, урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч эхлэхийг анхааруулж байна. Баруун Суматра мужийн Агам дүүрэг Марапи галт уулын баруун этгээдэд орших бөгөөд дүүргийн ихэнх хэсэг үерт урсчээ. Харин уг галт уулын бэл, өндөрлөгт орших Паданг Панжангад Лубук мата кучинг гол саваа халин үерлэснээс хоёр хүн с сураггүй болоод байна.
Оны энэ үеэр Индонез улс нь борооны улирлаас хуурай улиралд шилждэг боловч олтригийн ихэнх нутагт борооны улирал үргэлжилсэн хэвээр байдаг аж.

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.