Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Дэлхий дахин

Бавари эрчүүд хуруун барилдааны аваргаа тодрууллаа

2024/05/13
Германи бавар үндэстний хувсаар жигдэрсэн 150 идэрмэг залуу эр өчигдөр нэгэн өвөрмөц тэмцээнээр өрсөлдөж, аваргаа тодруулсан байна. Энэхүү өвөрмөц наадгайг “Фингерхакельн” буюу хуруун барилдаан гэх бөгөөд жил бүр нутаг, нутгийн хүчирхэг эрс цугларч хэн нь хүчтэйгээ үздэг байна. Тэмцээний үеэр хурууны үе мултрах, шөрмөс сунах зэрэг бэртэл авдаг ч оролцогчид болон үзэгчид нэгэн өдрийг шар айраг ууж, хөгжилтэй, дуу хууртай өнгөрөөдөг уламжлалтай аж.

Бавари мужийн Бернбюүрен гэх жижигхэн тосгонд хурууныхаа бяр чадлыг үзэх гэсэн 150 залуу нэгэн том шар айрагны асарт цугларч, тэднийг үзэж сонирхохоор 1,000 гаруй хүн цугласан байна. Үе бүр дээр хоёр тамирчин газарт хөдөлгөөнгүй бэхэлсэн ширээний тал, талд сууж, суран гогцоог нэг, нэг хуруугаараа татаж, хэн нь дийлэхээ үздэг журамтай. Гэхдээ тамирчид гол төлөв дунд хуруугаараа татаж, хүчээ үздэг гэнэ. Зүйрлэвэл олс татах тэмцээнтэй ойролцоо гэж болох юм.

Тэмцээний нэг үе хэдхэн секундэд үргэлжлэх бөгөөд ялагчид дараагийн үед дэвшиж, хоорондоо үзэлцдэг. Энэ жилийн тэмцээний хамгийн залуу тамирчин 15 настай бол хамгийн ахмад нь 70 настай байжээ. Энэхүү хуруун барилдаан гэгч нь Германы Альп орчмын нутаг, хөрш Австри улсад тархсан бөгөөд анх ард иргэдийн элдэв маргаан зөрчилдөөнийг шийдэхдээ ашигладаг байснаас үүссэн уламжлалт спорт юм.

Холбоотой мэдээ

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл хэлэлцэхийг дэмжив
Владимир Путин Украинтай хийж буй дайнаа өргөжүүлэхээр төлөвлөж байна
Гачуурт, Хуандайн амны хэрэглэгчдийн цахилгаан хангамжийг сайжруулна

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл хэлэлцэхийг дэмжив
Владимир Путин Украинтай хийж буй дайнаа өргөжүүлэхээр төлөвлөж байна
Гачуурт, Хуандайн амны хэрэглэгчдийн цахилгаан хангамжийг сайжруулна
УИХ-ын дарга С.Бямбацогт Монголбанкны удирдлагуудтай “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл”-ийн асуудлаар санал солилцлоо
Хувь хүний нууцад халдах болон задруулах нь гэмт хэрэгт тооцогдоно
Ирэх долоо хоногоос тариалангийн бүс нутгуудад нойтон цас орно
“АЙЧИ-НАГОЯА-2026”: Дугуйн эмэгтэй тамирчид бариандаа орлоо
Х:17 автобус Цонжин болдог орчимд зогсох боломжтой боллоо
“Шунхлай” ХХК-ийн 100 тэрбум төгрөгийн бондын анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
"Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хууль зөрчих" зөрчил буурчээ
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
"WorldSkills Shanghai 2026" ерөнхий ассамблэй эхэллээ
Иргэний нисэхийн 50 мэргэжилтнийг БНХАУ-д сургах, хамтран ажиллах санамж бичиг байгуулав
Зуслангийн чиглэлд ЗҮ:4 “Гүнт-Жигжид-Шадивлан-7 Буудал” чиглэл иргэдэд үйлчилнэ
БНСУ-д нас барсан таван гадаад оюутан тутмын нэг нь амиа хорлосон байна

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он