Сэтгэгдэл 0

Ерөнхийлөгчийн тангаргаа өргөөд удаагүй байгаа Владимир Путин Засгийн газраа эмхлэн байгуулах ажилдаа шуурхайлан орж, Батлан хамгаалахын сайд Сергей Шойгуг албан тушаалаас нь огцруулжээ. ТАСС агентлагийн уламжилж буйгаар С.Шойгу нь ОХУ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүнээр томилогдсон гэнэ. Хөрш зэргэлдээ Украинд дайн зарлаад хоёр жил гаруй болж буй энэ үед С.Шойгу нь ОХУ-ын Дотоодын аюулгүй байдлын зөвлөлийн дарга Николай Патрушевийн албан тушаалыг хашихаар болж байна. ОХУ-ын парламентийн дээд танхим буюу Холбооны зөвлөл дэх С.Шойгугийн хуучин албан тушаалыг Ерөнхий сайдын орлогч асан Андрей Белоусов авахаар болсон байна. Одоогийн байдлаар дээрх сэлгээг хийсэн шалтгааны талаар Кремлиэс ямарваа нэгэн тайлбар хийгээгүй байна.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.