Сэтгэгдэл 0

Алдарт модель Хэйли Бибер хөл хүнд болж, нөхөр, дуучин Жастин Биберийн анхны хүүхдийг төрүүлэх гэж байна. Удахгүй аав болох гэж буйдаа баярласан Жастин Бибер сошиал хуудсуудадаа эхнэрийнхээ хэвлийн хэсгийг харуулсан зураг оруулж, баахан онгирчээ. Хэдийгээр Ж.Бибер Инстаграм дахь зураг, бичлэгтээ ямар нэгэн тайлбар бичээгүй ч агуулгаас нь харахад Хэйли Бибер жирэмсэн болсон нь тодорхой юм гэж хэвлэлүүдээр цуурч байна. Жишээ нь, нэг зураг дээр Хэйли Бибер цагаан өнгийн торон даашинз өмсөөд томорч эхэлсэн хэвлийгээ хоёр гараараа барьсан байдалтай гарчээ. Үүний өмнөхөн Хэйли Бибер хэвлэлд өгсөн нэг ярилцлагадаа нөхрийнхөө анхны хүүхдийг төрүүлж өгөх хүсэлтэй байгаа хэмээн ярьж байсан аж. Жастин Бибер өдгөө 30 настай бол түүний эхнэр Х.Бибер 27 настай юм байна.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.