Сэтгэгдэл 0
“Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө батлах тухай” тогтоолын төслийн нэг дэх хэлэлцүүлгийг хийв

Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганы (2026.05.08) үдээс хойших нэгдсэн хуралдаанд 102 гишүүн хүрэлцэн ирж, 81 хувийн ирцтэй хуралдлаа. Хуралдаан Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн нэг дэх хэлэлцүүлгээр үргэлжлэв. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн М.Ганхүлэг, Б.Бейсен, О.Саранчулуун, Ж.Баясгалан, Ж.Галбадрах, Ж.Батжаргал, Ц.Мөнхтуяа, Н.Алтанхуяг нар асуулт асууж, байр суурь илэрхийллээ. Тэд үнийн өсөлт, иргэдийн амьжиргааг дэмжих, зарим бүтээн байгуулалтын төслийн явц, халамжийн бус иргэн төвт төсөвлөлт, эрүүл мэндийн даатгалын санхүүжилт, ядуурлыг бууруулах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажлын байраар хангахтай холбоотой эрх зүйн зохицуулалтын хэрэгжилтийн талаар тодруулсан юм.

Гишүүдийн асуултад Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал, Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир нар хариулсан. Эдийн засаг удааширч байгаа тул хүндрэл, мөчлөгийг сөрсөн бодлого хэрэгжүүлнэ. Үр дүнд нь манай улсын эдийн засаг өсөх төсөөлөлтэй байгаа. Жишээ нь, эрүүл мэндийн даатгалын тухайд тухайлсан эмийн хөнгөлөлтөд сая, саяар төсөвлөдөг байдлаас татгалзаж, бодит хэрэгцээ, судалгаатай хандаж, ухаалгаар төсөвлөх боломжтой хэмээн Н.Учрал сайд тайлбарлаж байв. Хуулийн төслийг хэлэлцүүлэх үеэр УИХ-ын гишүүн Б.Батбаатар, О.Батнайрамдал, Ц.Баатархүү, Р.Эрдэнэбүрэн нар үг хэлж, байр суурь илэрхийлсэн. Тэд төсвийн үр зардлаас зайлсхийж, сахилга батыг чанд сахих асуудлыг хөндлөө.

Хаана хаанаа хариуцлагатай байж, жилийн төсөв, хөгжлийн төлөвлөгөөг хэлэлцэх үед сайд нар хуралдаанд бүрэн оролцохыг хуралдаан даргалагчаас сануулж, улс орны эдийн засаг, нийгмийн хөгжлийн чухал асуудлыг шийдвэрлэхдээ парламентын зүгээс ч хариуцлагатай хандаж, гишүүд идэвх зүтгэл гарган ажиллах учиртай гэсэн юм. Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн нэг дэх хэлэлцүүлгийг хийж, хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн болон Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ.

Чуулганы нэгдсэн хуралдаанаар үргэлжлүүлэн, Засгийн газраас 2026 оны 05 дугаар сарын 01-ний өдөр өргөн мэдүүлсэн “Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн нэг дэх хэлэлцүүлгийг явууллаа. Монгол Улсын Тэргүүн шадар сайд, Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр төслийн талаар илтгэв. Үндсэн хууль, Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд заасны дагуу “Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө”-ний төслийг боловсруулахдаа, үр дүнгийн шалгуур үзүүлэлтээ НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилгын 76 шалгуурт үзүүлэлттэй уялдуулсан нь олон улсын өмнө хүлээсэн үүрэг, амлалтыг хэрэгжүүлэхэд хувь нэмэр оруулна гэлээ.
Монгол Улсын хөгжлийн 2027 онд баримтлах бодлогын тэргүүлэх чиглэл нь Засгийн газрын “Чөлөөлье” санаачилгыг дэмжиж, Эдийн засгийн чөлөөлөлт, Эрх зүй, дүрэм журмын чөлөөлөлт, Ногоон хөгжлийн чөлөөлөлт, Авлигын эсрэг чөлөөлөлт зэрэг дөрвөн чөлөөлөлтийн бодлого байх болно гэдгийг танилцууллаа. Товчхондоо бизнес, хувийн хэвшлийг дэмжиж, төрийн оролцоог багасган татвар, төсвийн шинэчлэл хийснээр ажил эрхлэлт, үйлдвэрлэл, бүс нутгийн хөгжлийг дэмжиж, зээлийн хүүг бууруулж, бизнесийн тогтвортой орчин бүрдүүлэх зэргээр салбар тус бүрээр нарийвчлан төлөвлөжээ.

Тухайлбал, Тавантолгойн 450 МВт-ын хүчин чадалтай дулааны станц, Дулааны тавдугаар цахилгаан станц, Эрдэнэбүрэнгийн 90 МВт-ын хүчин чадалтай усан цахилгаан станц барьж, газрын тос боловсруулах үйлдвэр байгуулж, Зөөвч-Овоо төслийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлж, Зэс, ган үйлдвэрлэлийн цогцолборын талбайн бэлтгэл ажлыг эхлүүлнэ. Экспорт болон аялал жуулчлалын чиглэлийн авто замууд болон “Гашуунсухайт-Ганцмод”, “Ханги-Мандал”, “Шивээхүрэн-Сэхээ” хил холболтын төмөр зам барьж, хилийн боомтуудын дэд бүтцийн бүтээн байгуулалтыг хөгжүүлнэ.

Евроазийн эдийн засгийн холбоотой байгуулсан Худалдааны түр хэлэлцээр, түүний хэрэгжилтийг хангах үйл ажиллагааны төлөвлөгөө, хамтарсан зураглалыг хэрэгжүүлж, экспортыг нэмэгдүүлнэ. “Атар IV" аяны хүрээнд газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчид болон “Цагаан алт” хөдөлгөөний хүрээнд арьс, ширний үйлдвэрлэлд дэмжлэг үзүүлнэ. Зам дагуух аялал жуулчлалын үйлчилгээний цогцолбор байгуулж, Гурвансайхан 4D, Ховд, Мөрөн 4С нисэх буудлуудын хүчин чадлыг нэмэгдүүлж, соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжинэ. Боловсролын чиглэлээр “Цөөн хүүхэдтэй анги“ бодлого баримталж, багийн болон хотхоны бага сургууль байгуулж, “Нэг багшид нэг AI туслах”-ыг нэвтрүүлж, Хромбүүк угсрах үйлдвэр байгуулах төслийг эхлүүлнэ хэмээв.

Зүрх, судасны үндэсний төв, Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах төв, Хавдар судлалын үндэсний төв-2 зэрэг эрүүл мэндийн салбарт шаардлагатай хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, 17 аймгийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг сайжруулах, эрчимжүүлэх төсөл хэрэгжүүлж, Нийгмийн эрүүл мэндийн төв, дэд төв байгуулна. Эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй хүн, залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж, тэтгэврийг нэмэгдүүлж, ипотекийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлнэ.
Ногоон хөгжлийн бодлогыг хэрэгжүүлж, ногоон дата төв байгуулж, сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлж, эрчим хүчний хараат байдлыг бууруулна. Ногоон дэд бүтэц хөгжүүлэх хүрээнд айл өрхийн нарны хавтан, бага оврын нарны эх үүсгүүрийг нэмэгдүүлнэ. Хариуцлагын тогтолцоог чангатгаж, төрийн албаны бүтцийг шинэчилж, авлига, хүнд суртлаас ангижруулах зэргийг хөгжлийн төлөвлөгөөндөө тусгажээ.

Үр дүнгийн нөлөөлөл өндөртэй эдгээр төсөл, арга хэмжээг хэрэгжүүлснээр манай улс засаглалын үзүүлэлтээрээ 2027 онд 7 байр ахиж, дэлхийн мэдлэгийн индексээ 39.2 оноогоор эрэмбэлэгдсэнийг 50 болгож өсгөнө. “Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө”-ний төсөлд 15.3 их наяд төгрөгийн 124 төсөл, 186 арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусгалаа. Үүнээс 2.2 их наяд төгрөгийг улсын төсвөөр, 0.2 их наяд төгрөгийг орон нутгийн төсвөөр, 5.0 их наяд төгрөгийг гадаадын зээл, тусламжаар, 4.5 их наяд төгрөгийг дотоодын хөрөнгө оруулалтаар, 1.6 их наяд төгрөгийг гадаадын хөрөнгө оруулалтаар, 1.5 их наяд төгрөгийг төр-хувийн хэвшлийн түншлэлийн гэрээгээр, 0.3 их наяд төгрөгийг бусад эх үүсвэрээр санхүүжүүлэхээр төлөвлөсөн гэлээ.
Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулах илтгэлдээ ач холбогдол өгч, бүтээлчээр ажиллаж, мэдээллээ дэлгэцээр харуулахаар бэлдэж ирсэн Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаярыг онцолж, иргэдэд ойлгомжтой, энгийн, товч байдлаар танилцууллаа хэмээн сайшаав. Мөн тэрбээр цаашид чуулганы хуралдааны индэрт илтгэх хүмүүс энэ жишгийг хэвшүүлэх нь үр дүнтэй юм гэв.

Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөөний төсөлд Үндэсний аудитын газраас өгсөн саналыг Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн танилцууллаа. Тус газраас жил бүр улсын хөгжлийн төлөвлөгөөний хэрэгжилтэд аудит хийж, зөвлөмжөө хүргүүлсээр ирсэн ч хөгжлийн төлөвлөгөөний төслийг хуулийн шаардлагад нийцүүлээгүй, шалгуур үзүүлэлт оновчгүй, суурь болон зорилтот түвшин хэмжигдэхүйц бус зэрэг алдаа, зөрчил давтагдсаар байна гэлээ. 2025 оны хөгжлийн төлөвлөгөөний хэрэгжилтэд аудит хийхэд, 328 төсөл, арга хэмжээний 373 шалгуур үзүүлэлтийн дундаж үнэлгээ 58.1 хувьтай гарсан. Холбогдох байгууллага, албан тушаалтанд 7 зөвлөмж хүргүүлсэн. Гэтэл Монгол Улсын хөгжлийн жилийн 2027 оны төлөвлөгөөний төсөлд үр дүн, шалгуур үзүүлэлтийн суурь болон зорилтот түвшин хэмжигдэхүйц бус, ижил агуулгаар тусгагдсан байгааг анхаарах нь зүйтэй хэмээн Ерөнхий аудитор илтгэв. Мөн төслийг хэлэлцүүлэх явцад Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд заасан зарчмыг баримталж, санхүүжилтийн эх үүсвэр, эдийн засгийн тооцооллыг сайжруулан, үр дүнд чиглүүлж, холбогдох хууль, журмын цаглаварт хугацаанд дүн шинжилгээ хийж, бүх талын оролцоог хангах шаардлагатай талаар Үндэсний аудитын газрын саналд тусгажээ.

Монгол Улсын хөгжлийн 2027 оны жилийн төлөвлөгөөний төслийн талаарх Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дүгнэлтийг тус зөвлөлийн дарга Ж.Дэлгэрсайхан танилцууллаа. Засгийн газраас боловсруулсан Хөгжлийн төлөвлөгөөний баримтуудад шинжилгээ хийгээд макро эдийн засгийн нөхцөл байдлыг бодитой үнэлж, хөгжлийн тэргүүлэх зорилт, үндэсний үр дүнг оновчтой, тодорхой болгох, төслийн сахилга бат, хөрөнгө оруулалтын үр ашигт анхаарах шаардлагатай гэж дүгнэжээ. Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дүгнэлтэд, бодлогын уялдаа, хуулийн шаардлагыг хангах чиглэлд ахиц гарч, сайжирч байгаа хэдий ч хэрэгжилтийн шатанд уялдаа бүрэн дүүрэн бус, хяналт-шинжилгээ, үнэлгээний шалгуур үзүүлэлт SMART байх шаардлагаа бүрэн хангаагүй, санхүүжилтийн эх үүсвэр тодорхойгүй, хөрөнгө оруулалтын үр ашиг, эдийн засгийн тооцоолол бүрэн бус байна гэжээ. Жилийн төлөвлөгөөнд тусгасан 334 шалгуур үзүүлэлтийн зарим нь зорилтот түвшингүй, хэт ерөнхий, хэмжих боломжгүй байдлаар тодорхойлогдсон нь үр дүнд суурилсан хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх бодит боломжийг алдагдуулж байна хэмээн үзсэн гэлээ.

Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс хөгжлийн төлөвлөгөөний үр дүнгийн хэмжүүрийг оновчтой, тогтвортой болгож, хариуцлагажуулах, хөгжлийн бодлогын уялдаа холбоог сайжруулах, үр дүнгийн шалгуур үзүүлэлтүүдийг SMART зарчимд нийцүүлэн сайжруулах, хөрөнгө төслүүдийн техник, эдийн засгийн үндэслэл, санхүүжилтийн эх үүсвэрийг бүрэн тодорхой болгох, төлөвлөлт ба төсөвлөлтийг уялдуулах, Төсвийн тухай хуулийн шаардлагыг бүрэн хангах, УИХ-аас Засгийн газарт үүрэг, чиглэл өгсөн шийдвэрүүдийн хэрэгжилтийг эргэн хянан, тайлагнах тогтолцоог бий болгох шаардлагатайг зөвлөмжөөрөө санууллаа. Үүний дараа Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Л.Соронзонболд танилцууллаа.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа, С.Эрдэнэболд, Б.Пүрэвдорж, Б.Батбаатар, Дав.Цогтбаатар, О.Номинчимэг, Д.Бум-Очир, Д.Энхтүвшин, Г.Хосбаяр, Л.Соронзонболд, Н.Наранбаатар, Б.Мөнхсоёл, М.Ганхүлэг, Б.Бейсен, Б.Пунсалмаа, О.Саранчулуун, П.Сайнзориг, П.Батчимэг, Д.Ганмаа, Р.Эрдэнэбүрэн, Н.Алтаншагай, Г.Лувсанжамц, М.Энхцэцэг, Ж.Галбадрах, Ц.Мөнхтуяа, Д.Ганбат, Х.Булгантуяа нар асуулт асууж, байр сууриа илэрхийлэв.

Төрийн бодлого тогтвортой, хэлбэрэлтгүй хэрэгжихэд хөгжлийн төлөвлөгөө ихээхэн үүрэгтэй талаар Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр хариултдаа онцолсон. Иргэдийнхээ нурууг тэнийлгэх, үр дүнтэй шийдвэр гаргахын тулд Улсын Их Хурал 2026 оны хаврын чуулганы хугацаанд ачаалалтай ажиллаж, бодлогын, тулгамдсан асуудлуудыг багцалж, иж бүрэн цогцоор нь хэлэлцэнэ. Иймд хуулийн төслүүдээ яаралтай оруулж ирэх, сайд нар гишүүдийн асуултад хариулахдаа аль болох үнэн бодит мэдээлэл өгөх нь нөхцөл байдлыг шударгаар үнэлэх, олон нийтийн мэдэх эрхийг хэрэгжүүлэх, улмаар шийдвэрийн хэрэгжилтэд тустай хэмээн хуралдаан даргалагч С.Бямбацогт тодотгож байв. Төслийг дэмжих эсэх талаар УИХ-ын гишүүн А.Ариунзаяа, С.Эрдэнэболд, Б.Батбаатар, О.Саранчулуун, Д.Ганбат, Р.Сэддорж нар үг хэллээ.
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн дагуу “Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн нэг дэх хэлэлцүүлгийг ийнхүү хийж, шаардлага хангасан эсэх талаар санал хураав. Санал хураалтад оролцсон 93 гишүүнээс 51 нь буюу 54.8 хувь нь дэмжсэн тул тогтоолын төслийг хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ. Энэ өдрийн нэгдсэн хуралдаанаар зарим хууль, тогтоолын эцсийн найруулгыг сонсов.

УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы 04 дүгээр сарын ирцийн мэдээг С.Бямбацогт дарга танилцууллаа. Чуулганы нэгдсэн хуралдаан өнгөрсөн сард 9 удаа хуралдсан, есөн удаагийн хуралдааныг нэг ч удаа таслаагүй, хоцроогүй 14 гишүүн байна хэмээн нэрийг нь цагаан толгойн үсгийн дарааллаар уншив. Өргөсөн тангарагтаа үнэнч байж, нэг ч хором хоцролгүй, таслах, чөлөө авах зэрэг шалтаг, шалтгаан гаргаагүй УИХ-ын гишүүн А.Ариунзаяа, Б.Батбаатар, Ж.Батжаргал, Р.Батболд, Д.Бум-Очир, С.Бямбацогт, Б.Заяабал, С.Лүндэг, Л.Мөнхбаясгалан, Б.Найдалаа, Б.Пүрэвдорж, Д.Энхтуяа, Д.Энхтүвшин, С.Эрдэнэболд нарт баяр хүргэж, цаашид хуралдааны ирцийг 7 хоног тутам нээлттэй зарлан мэдээлж байхаар боллоо.
Баасан гарагийн нэгдсэн хуралдаан өдрийн 14 цаг 20 минут орчимд эхэлж, 22 цаг 30 минутад өндөрлөв гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.