Сэтгэгдэл 0
Төв, Хэнтий аймагт барьсан үлийн цагаан оготнын сорьцод хантавирус илэрч байжээ

2007 онд ЗӨСҮТ болон БНХАУ-ын мэргэжилтнүүдийн хамтарсан судалгаагаар Төв, Хэнтий аймагт барьсан үлийн цагаан оготнын сорьцын 7.7 хувьд хантавирус илэрсэн байна.
Мөн 2010-2011 онд Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн 5 сумын 90 хүний цусны ийлдсийн шинжлэхэд 14.4 хувьд нь хантавирусийн эсрэг бие (IgG) тодорхойлогдсон нь уг халдварын эрсдэлийг судлан тандалт хийх шаардлагатайг харуулж байна гэж Зоонозын Өвчин Судлалын Үндэсний Төвөөс мэдээллээ.

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.